“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн технологийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Апликейшний ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын зорилго нь Гүний уурхайн Технологийн баг / Үйл ажиллагаа болон Төслийн багийн тусламж үзүүлдэг системүүд дээр дэмжлэг үзүүлж ажиллана. Уг албан тушаалтан нь Гүний уурхайн Үйл ажиллагаа болон Төслийн багийн Техникийн ахлах-д дэмжлэг үзүүлж, системийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээ, техникийн төслүүдийн ажлууд, хөгжүүлэлт, нэвтрүүлэлтэнд гар бие оролцож эцсийн хэрэглэгч болон нийлүүлэгчийн дунд гүүр болж техникийн асуудлыг шийдэж, сайжруулалт, системийн хэрэглээг сайжруулах дээр ажиллана.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн технологийн багийн хариуцсан ажил үйлчилгээнүүдийн технологийн горим, ажлын зарчим, технологийн засвар үйлчилгээ, болон техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх загвар зэргийг ойлгох, удирдан зохион байгуулах.
- Гүний уурхайн үйл ажиллагаа, барилга, үйлдвэрлэл, процесс болон ажилчдын аюулгүй ажиллагааг дэмжих хуучин болон шинээр суурилуулж буй уурхайн чухал систем, аппликэйшнуудын найдвартай ажиллагаа, интеграц болон засвар үйлчилгээны талаар суралцаж, дэмжлэг үзүүлж бэлэн байдлыг хангана.
- Багийн аюулгүй ажиллагааг сахин ажиллах зорилгоор аюулгүй ажиллах дадал хэвшил, дүрэм журмуудыг хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах
- Гүний уурхайн технологийн баг болон Гүний уурхайн олборлолтын багуудад баримталдаг чухал хөрөнгийг удирдан зохицуулах стратеги, тактикуудын хэрэгжилт, ашиглалтыг дэмжин ажиллах.
- Бусад багуудтай хамтран Гүний уурхайн технологийн багийн төслийн зорилтуудын биелэлт хангагдахад дэмжлэг үзүүлж ажиллах.
- Төслийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, багийн ажил гүйцэтгэл хуваарилалтыг зохицуулж, өдөр тутмын ажлын ачааллыг зааварчлан хянаж, хэрэгцээтэй нөөцийг тодорхойлж, чанарын хяналтыг явуулж, шаардлагатай үед үйл ажиллагаа, чанар, хуваарь төлөвлөөгөөний асуудлыг цаг тухайд нь дээд удирдлагад мэдэгдэн шийдвэрлүүлэх.
- Хэрэглэгч болон оролцогч талуудын шаардлага, хэрэгцээнийн дагуу засвар үйлчилгээний гол үзүүлэлтүүдийг хянаж, тайлан мэдээг шинэчилж байх.
- Гүний уурхайн технологийн багийн ажил гүйцэтгэлийн хамрах хүрээнд тавигдсан зорилгуудын биелэлтийг хангахын тулд төслийн даалгавруудын явцыг хянах, ажлын эрэмбийг тэнцвэржүүлэх, харилцан хамаарлыг удирдах.
Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологи, Инженерийн холбогдох бакалаврын зэрэгтэй байх эсвэл түүнтэй адилтгах боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай.
- Удирдлагын, цагийн зохион байгуулалтын, зохион байгуулах, удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлэх өндөр ур чадвартай байх
- Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой байх
- Microsoft excel болон оффисын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
- Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт