“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Ханган нийлүүлэлтийн газарт Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Агуулахын ажилтан  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд компанийн бодлого журамд нийцүүлэн өргөн хүрээг хамарсан, нарийн түвэгтэй  орчинд бизнесийн нэгжид агуулахын үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Барааг хүлээн авах, илгээх: Барааг үнэн зөв, стандартын дагуу хүлээн авах, хадгалах, хүргэх.
  • Бараа материалын хяналт: Бараа материалын нөөцийн бүртгэлийг үнэн зөв хөтлөх, нөөцийн биет тооллого хийх, зөрүүг нэгтгэх.
  • Нөөцийн хяналт: Эвдрэл, алдагдлыг багасгахын тулд барааг зөв хадгалах, зөөвөрлөх, шилжүүлэх.
  • Захиалгын биелэлт: Захиалгыг үнэн зөв цаг тухайд нь, үр дүнтэй бэлтгэж, илгээх.
  • Албан хэрэг хөтлөлт: Агуулахын бүх гүйлгээний баримт, орлого, зарлагын баримт, нөөцийн бүртгэлийн мэдээллийг хөтлөх.
  • Агуулахын цэвэр, эмх цэгцтэй, арчилгаа сайтай, барааг хялбархан нэвтрэх боломжтой байлгах.
  • Тээвэрлэлт болон ачилт буулгалтын тоног төхөөрөмжүүдийг аюулгүй байдлын протоколуудын дагуу ашиглах, мөрдөх.
  • Агуулахын үйл ажиллагааг жигд явуулахын тулд тээврийн үйлчилгээ үзүүлэгч, харилцагчийн үйлчилгээ зэрэг бусад хэлтэс, оролцогч талуудтай хамтран ажиллах.
  • Эвдэрсэн, дутуу бараа материал хүлээн авах, тээвэрлэлтийн саатал зэрэг үүсч болзошгүй асуудлуудыг тодорхойлж, шуурхай шийдвэрлэх.
  • Агуулахын үйл ажиллагааны сайжруулалтуудыг тодорхойлж, үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх.
  • Бусад даалгавруудыг зааврын дагуу гүйцэтгэнэ.

Тавигдах шаардлага

  • Ложистик/Хангамж, Санхүү, Эдийн засгийн эсвэл ижил төстэй чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
  • Холбогдох чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай эсвэл чухал ач холбогдолтой ажлын туршлагатай, ажлын байран дээрээ ажиллаж суралцсан байх.
  • Монгол улсын B, C, D, M ангиллын жолооны үнэмлэхтэй байх.
  • Сэрээт ачигч, операторын үнэмлэхтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт