“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. 

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн цахилгаан, нарийн хэмжүүрийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Агааржуулалт автоматжуулалтын ахлах инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.    

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгаан, нарийн хэмжүүр, автоматжуулалтын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу удирдан зохион байгуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Тоног төхөөрөмжийн болзошгүй эвдрэл гэмтлийг тодорхойлох зорилгоор тогтсон үзүүлэлтүүдийн дагуу өгөгдлийн үндсэн хөрвүүлэг/тайлбарыг боловсруулах, цааш нь мэдээлэх.
  • Хөрөнгийн нөхцөл байдал болон ажлын үзүүлэлтийн мэдээллийг бэлтгэн засвар үйлчилгээний шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх.
  • Засвар үйлчилгээний ажилчдыг засвар үйлчилгээний ажлуудад удирдан ахлах.
  • Шаардлагатай тохиолдолд инженер техникийн ажилтнуудад бүх талын ажил үүргийн туслалцаа дэмжлэг үзүүлэх.
  • Гэнэтийн зогсолт, эвдрэл гэмтлийн үед засвар үйлчилгээ, хариу арга хэмжээг зохицуулах
  • Ажлын байранд үүссэн асуудлууд (төлөвлөгөөт засвар үйлчилгээ, төлөвлөгөөт их засвар гэх мэт)-ыг шийдвэрлэх
  • Ажилтнуудын ажлын талбар дээрх аюулгүй ажиллагааг хангах үүднээс ажлын дадал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөж байгаад хяналт тавих.
  • Аливаа төлөвлөгөөт ажлын зохицуулалт дээр Төлөвлөлтийн багтай харилцан хамтран ажиллах.
  • Нарийн хэмжүүр, автомажуулалтын ахлах инженер
  • Систем дээр Өөрчлөтийн менежментийн хүсэлтийг үүсгэж баримт бичгийг баталгаажуулах, үүрэг даалгаврыг бие даан эсвэл хөндлөнгийн бусад багийн гүшүүдтэй хамтран гүйцэтгэх.
  • Фунцын аюулгүй байдлыг баталгаажуулах тестийн журам, түүнийг цаг тухайд хийж гүйцэтгэх
  • Одоогийн хяналтын PLC код болон процессийг сайжруулах

Тавигдах шаардлага

  • Засвар үйлчилгээний инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Цахилгаанчны эсвэл нарийн хэмжүүрийн ажлын мэргэжлийн үнэмлэхтэй байх.
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх
  • Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой байх
  • Microsoft excel болон оффисын программууд дээр ахисан түвшний туршлагатай байх
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт