“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-нийн Хангамжийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Автомат худалдан авалтын ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь нэг жилийн хугацаатай түр ажлын байр болно.

Энэ албан тушаалын гол зорилго нь компанийн худалдан авалтын ажлыг автоматжуулах бөгөөд худалдан авалтын газрын ажилд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Өөрийн болон хамт олныхоо аюулгүй ажиллагааны соёл, бизнесийн ёс зүйг хамгаас чухалчлан үздэг байх;
  • Автомат захиалгын гэрээг үүсгэх ба үүний менежментийг САП системийг ашиглан цаг хугацаанд нь хийж байх;
  • Өдөр тутамдаа өөрийн хариуцсан группүүдийн нээлттэй захиалгын хүсэлтүүдийг тодорхойлж захиалга автоматаар гарахад бэлэн болгох;
  • Гэрээт ханган нийлүүлэгчидтэй өдөр тутамдаа харилцаж гэрээнд ороогүй бараа материалууд дээр үнэ, хүргэлтийн хугацааг имэйлээр авж системд оруулах;
  • Хэрэглэгдэхгүй, шинэчлэгдсэн бараа материалуудыг холбогдох багуудтай хамтран нягталж өөрчлөлтийг оруулах хүсэлт гаргах;
  • Худалдан авалтын захиалга гарсны дараа ханган нийлүүлэгчээс орж ирэх захиалгатай холбоотой хүсэлтүүдийг хариуцан ажиллах;
  • Худалдан авалтын үйл ажиллагаа нь ОТ ХХК-ийн бодлого, журмын дагуу явж байгаа эсэхийг нягт баримтлах;
  • Автомат худалдан авалттай хамааралтай мэдээлэл, анализыг тогтсон өдрийн дагуу эсвэл цаг тухайд нь гаргаж байх;
  • Тайлан гаргахдаа SAP/РТБШ (RTBS), Майкрософт Оффис зэрэг систем, программыг ашиглан, хэрэгцээтэй үед гаргаж байх;
  • Багийн гишүүдийнхээ бусад ажил, төсөл, үйл ажиллагаанд дэмжлэг болох, процесс сайжруулалт, өөрчлөлтийн менежмент дээр санаачлага гарган ажиллах.

Тавигдах шаардлагууд

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хангамж, Санхүү нягтлан бодох эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшил чиглэлтэй байх.
  • 3-аас доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • САП системийн туршлагатай бол давуу тал болно.
  • Англи хэлний ярианы болон бичгийнур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү:

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mnцахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.