“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК –Гүний уурхайн- Суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Өргүүрийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Суурин тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний инженерийн багийн өргүүрийн ахлах инженерт тайлагнаж ажиллана. Босоо амны өргөх байгууламжийн үйл ажиллагаа болон засвар үйлчилгээ нь Монгол Улс болон Рио Тинтогийн дүрэм журмын шаардлагуудыг хангаж байгаа дээр баталгаажуулалт хийнэ. Мөн, Өргүүрийн байгууламжуудын бэлэн байдлыг өсгөх, найдвартай ажиллагааг сайжруулах, төвөгтэй эвдрэл гэмтлийг арилгах, судлах ажлыг хийж засварын багт дэмжлэг үзүүлнэ.

Үүрэг даалгавар

  • Хариуцлагын хүрээнд хийж буй бүх ажил нь одоо хэрэгжиж буй аюулгүй байдлын хууль тогтоомжид нийцэж, ХАБЭАБО-ын холбогдох стандартад бүрэн нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын зэрэгцээ аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд туслах
  • Өргүүрийн инженер нь босоо амны өргүүр, дамарт татлагын хууль тогтоомжийн дагуу ашиглаж байгааг хариуцах
  • Оюу Толгойн Далд Уурхайн босоо амын үйл ажиллагааны удирдлагын төлөвлөгөө болон Монгол улсын дүрэм журмын хүрээнд өргөх төхөөрөмжийн завсар үйлчилгээг гүйцэтгэж буй буй дээр хяналт тавьж баталгаажуулах
  • Өргүүрийн паспорт болон бүртгэлийн дэвтэр хөтлөлтийг хянан баталгаажуулж, шинэчилж байх
  • Өргүүрийн тоног төхөөрөмжийг сайжруулалт, өөрчлөлтүүдэд чиглэсэн инженерийн зураг, бичиг баримт, тайлан боловсруулах ажилд туслалцаа үзүүлэн, үр дүнтэй хамтарч ажиллана
  • Өргүүрийн үйл ажиллагааны бичиг баримтын менежментийн дагуу бүрдүүлэх, хадгалах
  • Гүний уурхайн төсөлд бүтээцийн инженерийн дэмжлэг үзүүлэх
  • Өргүүрийн үйлдвэрлэгч олон гадны инженерүүдтэй хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэх
  • Өргөгч, эргүүлэгт засвар үйлчилгээний шилдэг туршлагын төлөвлөгөө боловсруулахад төлөвлөлтийн багийг дэмжиж ажиллах
  • Өдөр тутмын болон их засварын ажилд инженерийн дэмжлэг үзүүлнэ
  • Засварын багийн удирдагчид болон төлөвлөлтийн багтай хамтран ажлыг аюулгүй гүйцэтгэх зааварчилгааг боловсруулах
  • Бэлэн байдлыг сайжруулахын тулд үндсэн шалтгааны шинжилгээ хийх ажлыг удирдан засвар үйлчилгээний багт дэмжлэг үзүүлэх
  • Холбогдох бүх талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцааг эхлүүлэх, хөгжүүлэх, хадгалах
  • Гүний уурхайн тоног төхөөрөмжийн анхан шатны зардлын төсвийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
  • Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
  • Уул уурхайн орчинд 2-оос дээш жил ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Microsoft Excel болон Oффис программууд дээр ажиллах чадвартай байх
  • Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагатай, бусдад үлгэрлэн ажилладаг байх.
  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай байх
  • Англи хэлээр хэрэглээний түвшинд ярих, бичих чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)