“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн талбарын дэд бүтэц, Цахилгааны үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Өндөр хүчдэлийн цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өндөр хүчдэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Өндөр хүчдэлийн трансформатор, хуваарилах байгууламж (switchgear/switchyard) тоног төхөөрөмж, таслуур, ачаалал таслагч унтраалга (load break switch), кабель, салгагч унтраалга (disconnect switch), агаарын дамжуулах шугамын найдвартай ажиллагааг ханган засвар, үйлчилгээ хийх.
- Өндөр хүчдэлийн дамжуулах шугам, дэд станцын гэмтэл, ослын үед шуурхай арга хэмжээ авч, гэмтэл арилгах, хэмжилт, тохируулгын ажлыг стандартын дагуу гүйцэтгэх.
- Хийсэн шалгалт, хэмжилт болон ашигласан сэлбэг, материалын бүртгэлийг нарийвчлан хөтлөх.
- Үйл ажиллагаа болон засвар үйлчилгээний ажлын захиалга, маягт, тайланг бүрэн, үнэн зөв бөглөх.
- Ажлын явц, тоног төхөөрөмжийн төлөв байдлын талаар тогтмол мэдээлэх.
- Ажлын стандарт журмыг шинэчлэн, засварлах, мөн бодитоор гүйцэтгэсэн ажлын мэдээллийг ажил захиалгын баримтанд тэмдэглэх.
- Засвар үйлчилгээний болон ашиглалтын багийнхантай хамтран тоног төхөөрөмжийн гэмтлийг оношлох, үнэлэх.
- Зураг, төлөвлөгөөг байнгын шинэчлэл хийж, гарсан өөрчлөлтүүдийг “as-built” байдлаар тэмдэглэх.
- Томоохон төсөл, эвдрэл гэмтлийн дараа хийгдэх хэлэлцүүлэг, дүгнэлтэд идэвхтэй оролцох.
- Ахлах ажилтан, хамт олон, операторууд болон бусад багуудтай үр дүнтэй харилцах.
- Төлөвлөгчтэй хамтран засвар үйлчилгээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах.
- Сэлбэг хэрэгсэл, материалын хэрэгцээг тодорхойлох, захиалах, зохицуулах ажлыг дэмжих
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Мэргэжлийн чиглэлээр хамгийн багадаа 3 жилийн ажлын туршлагатай, эсвэл ажлын байран дээрх дадлагажуулалт, практик туршлагатай байх.
- Засвар үйлчилгээний инженеринг эсвэл холбогдох чиглэлээр суралцсан бол давуу тал болно.
- Өндөр хүчдэлийн дэд станцын тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээний туршлагатай бол давуу талтай. Ялангуяа релей хамгаалалт, автоматикийн чиглэлээр ажиллаж байсан бол нэмэлт давуу тал болно.
- Англи хэлний мэдлэгтэй бол нэмэлт давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт