“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Техникийн Үйлчилгээ болон Өсөлт – Баяжуулах үйлдвэрийн техникийн хэлтэст Уурхайн талбарт 7 хоног ажиллаад 7 хоног амарч, Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Үйлдвэрлэлийн мэдээллийн системийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь үйлдвэрийн мэдээлэл (PI-Үйлдвэрийн мэдээлэл) болон автоматжуулалтын (DCS-Автомат удирдлагын систем, APC-Процессын автоматжуулалт) системүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, түүнчлэн өгөгдлийн менежмент болон стандартчилах замаар үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад оршино. Мөн компанийн зорилт төлөвлөгөөг биелүүлэхийн тулд баяжуулах үйлдвэр, ил уурхай , далд уурхай болон бусад нэгж хэсгүүдийн үйл ажиллагаанд компанийн бодлого журмын техникийн дэмжлэг үзүүлж ажиллана.

 

Үүрэг даалгавар

  • Компанийн ЭМААБО-ын бүх шаардагдах дүрэм журам, стандартыг мөрдөн ажиллаж аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг өндөр түвшинд байлгах
  • Үйлдвэрлэлийн мэдээлийн систем, процессийн удирдлагын системүүдийн хэвийн, найдвартай ажилагааг хариуцан ажиллаж үүссэн аливаа асуудлыг цаг алдалгүй оношлох, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн хэвийн ажиллагаанд оруулах
  • Шинэ дэвшилтэт техник технологийг судлах, үйлдвэрт нэвтрүүлэх замаар үйлдвэрийн ашигт ажиллагааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Үйлдвэрлэлийн мэдээллийн системийг сайжруулах боломжуудыг судалж хэрэгжүүлэх
  • Нарийн төвөгтэй техникийн өндөр ур чадвар шаардсан асуудлуудыг арилгах, оновчтойгоор шийдвэрлэх
  • Хариуцсан хэсгүүдийн гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг хянах, удирдах
  • Үйлдвэрлэлийн мэдээллийн систем болон автоматжуулалттай холбоотой бичиг баримтуудыг тогтмол шинэчилж байх

Тавигдах шаардлага

 

  • Өгөгдлийн Шинжлэх ухаан, Мэдээллийн Технологи, Цахилгаан автоматжуулалт, Электроник инженер эсвэл үүнтэй ижил төстэй чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх
  • Өгөгдлийн шинжлэх ухаан, мэдээллийн технологи, процессын автоматжуулалт, процессын удирдлага болон үйлдвэрийн технологийн чиглэлээр туршлага хуримтлуулсан байх
  • Үйлдвэрийн автоматжуулалт болон эрдэс боловсруулалтын талаар мэдлэг туршлагатай байх
  • PI, PLC, DCS, SCADA систем болон үйлдвэрийн автоматжуулалтын талаар мэдлэгтэй байх
  • Үйлдвэрийн процесст дүн шинжилгээ хийх болон статистикийн мэдлэгтэй байх
  • Үйлдвэрийн автоматжуулалтын системд хэрэглэгддэг программчлалын хэл, арга техникүүдийг эзэмшсэн байх
  • Багийн болон харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)