“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цэнэглэгч оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь уурхайн олборлолтын зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого, журамд нийцүүлэн тус нэгжийн чиг үүргийн ажлыг хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Уурхайн цэнэглэлт болон бусад туслах ажлыг удирдлагын зааврын дагуу гүйцэтгэнэ
- Цэнэглэх ажилд шаардлагатай инженерийн багаас өгсөн зураг, ноорог, төлөвлөгөөг уншиж, тайлбарлаж, дагаж мөрдөх
- Гүний уурхайн орчинд ажлын байрыг цэвэр, аюулгүй байлгах
- Өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихын тулд ажлын байран дахь аюулыг тодорхойлж, зохих хяналтыг хэрэгжүүлэх
- Хамтран ажиллагсад болон уурхайн бусад салбаруудтай үр дүнтэй, эерэг харилцаа тогтоох
- Бүрэн мэдлэг, ур чадвар эзэмшиж, шаардлагатай үед зохих хариу арга хэмжээ авах чадвартай болохын тулд Онцгой байдлын үед авах арга хэмжээний талаарх мэдлэг олгох сургалтанд хамрагдах
- Онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах.
- JHA / TRACK evaluation / CRM шалгах хуудас зэрэг ажилтай холбоотой баримт бичгүүдийг үр дүнтэй бөглөх
- Амь аврах 7 дүрмийг баримтлах
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх
- Тухайн чиглэлээр 1 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
- Монгол улсын жолооны хүчин төгөлдөр В, M ангиллын жолооны үнэмлэхтэй байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Харилцааны ур чадвартай байх
- Гүний уурхайд ажиллаж байсан бол давуу тал болно
- Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)