“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 

Ажлын байр

 

“Оюу толгой” ХХК – Уурхайн талбарын Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Цахилгаан нарийн хэмжүүр, автоматжуулалтын ахлах зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нэгжид хамаарах өөрийн шууд харьяалалд байгаа багийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, гүйцэтгэлийг компанийн бодлого журмын дагуу удирдах, төлөвлөх, зохион байгуулах, сургаж заах, тогтолцоотойгоор заавар зөвлөгөө өгөхөд оршино.

Үүрэг даалгавар

  • ОТ-н ЭМААБО-ны бодлого, хөтөлбөр, журамтай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах.
  • Аюулгүй ажиллагааны амь нас хамгаалах дүрмүүдийг ямагт мөрдөж ажилладаг байх
  • Баяжуулах үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжийн төлөвлөгөөт болон төлөвлөгдөөгүй засвар үйлчилгээний үед Цахилгаан нарийн хэмжүүрийн Ах лахад зөвлөгөө өгөх хамтран ажиллах.
  • Төлөвлөгөөт зогсолт, болон төсөл хэрэгжүүлэх, түүний хуваарийг гаргахын тулд Баяжуулах үйлдвэрийн Засвар үйлчилгээний төлөвлөлтийн баг болон Цахилгаан нарийн хэмжүүрийн Ахлах нартай үр ашигтайгаар хамтран ажиллах.
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шаардлагатай нөөцсэлбэгийн хэрэгцээг үнэлэх. Худалдан авах хүсэлтийг (R) Эх сурвалж, төлөвлөлтийн багуудтай нягт уялдуулан зохицуулах хамтран ажиллах
  • Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд Тоног төхөөрөмжийн OEM SME (Original Equipment Manufacturer Subject Matter Expert) болон Инженерийн бусад туслах багтай хамтран ажиллах.
  • Бизнесийн өөрчлөлтийн санаачилгуудаар дамжуулан бага зардлаар үйл ажиллагаа явуулах ба/эсвэл үр ашиг, гарцыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрийн засвар үйлчилгээний стратегийг оновчтой болгоход дэмжлэг үзүүлэх.
  • Техникийн болон тоног төхөөрөмжийн эвдрэлийн үед үндсэн суурь шалтгааныг тодорхойлж дүн шинжилгээ хийж цаг тухайд нь хийж дуусгахад дэмжлэг үзүүлэх.
  • Ирээдүйд хэрэгжүүлэх шаардлагатай төслүүд дээр ажиллах
  • Баяжуулах үйлдвэрийн засвар үйлчилгээний багт шаардлагатай болон хүсэлтийн дагуу сургалт явуулах.
  • Үйлдвэрийн найдвартай байдал, гүйцэтгэлийг сайжруулахын тулд өөрчлөлт, шинэчлэлтийн төслийг санал болгох.
  • Удирдлагаас түүнд даалгасан бусад ажил

Тавигдах шаардлага

 

  • Дээд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг “Цахилгаан машин”, “Цахилгаан хөтлүүрийн систем” эсвэл “Хүчний электроник” чиглэлээрих, дээд сургуульдхамрагдан гэрчилгээ, дипломыг авч мэргэжлээрээ 5 – с доошгүй жил ажилласан байх
  • Хүчний электроник, хувиргах техникийн мэдлэг чадвартай байх
  • Үл тасалдах тэжээлийн үүсгүүр, түүний засвар үйлчилгээний талаар мэдлэгтэй байх
  • Нарийн Хэмжүүр болон үйлдвэрийн процессын автоматжуулалтын тоног төхөөрөмж дээр гарсан гэмтэл доголдлыг таньж мэдэх, оношлох чадвартай байх
  • Реле хамгаалалт болон цахилгаан тоног төхөөрөмжийн хоёрдогч хэлхээний чиглэлээр мэргэшсэн байх
  • MS оффисын хэрэглээний программ хангамжууд, тэдгээрийн хэрэглээний зориулалтын талаар өндөр мэдлэгтэй байх,
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр мэдлэгтэй байх мөн Хятад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно

 

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

 

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.