“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. 

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн Цахилгаан нарийн хэмжүүрийн засвар, үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Цахилгаан нарийн хэмжүүрийн техникч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны хэлтэсийн зорилтод нийцсэн, төлөвлөлт төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд уурхайн цахилгаан нарийн хэмжүүрийн тоноглолын засвар үйлчилгээ гүйцэтгэх, найдвартай байдлын хангах, гүний уурхайн тогтвортой үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх юм.

Үүрэг даалгавар

  • Гүний уурхайн Суурин болон уурхайн нэвтрэлтийн цахилгаан тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийх.
  • Хуваарьт засвар үйлчилгээг гүйцэтгэж, эвдрэл гэмтэлээс сэргийлэх, тоног төхөөрөмжийн ажиллагааны бүрэн бүтэн байдлыг хангах.
  • PLC болон нарийн хэмжүүрийн тоноглолын үзлэг хийж, гэмтэлтэй тоноглолыг олж илрүүлэх, засварлах.
  • Эвдрэл гэмтлийг бууруулах явцад дэмжлэг үзүүлэн дүн шинжилгээ хийх, дуудлага гэмтэлийг шуурхайн засварлах.
  • Ажлын Менежментийн процессын дагуу засварын ажлыг гүйцэтгэх, Ажлын Захиалгын дагуу, Ажлын Стандарт Журамд заасан алхамын дагуу засвар үйлчилгээ гүйцэтгэж, асуудалтай зүйлсийг бичиж тэмдэглэж, ахлах ажилтанд ажлын гүйцэтгэлээ тайлагнах, мэдээлэх.
  • Гүний уурхайн төслийн янз бүрийн үе шатуудын ашиглалтад оруулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
  • Өдөр тутмын ажилдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмуудыг мөрдлөгө болгон ажиллах,
  • Ахлах ажилтаны гаргаж буй шийдвэрт харагдахуйц дэмжлэг үзүүлж, санал бодлоо зөв илэрхийлж, өөр хувилбаруудыг бүтээлчээр санаачлах.
  • Суурилуулалт болон засварын ажлуудад С2 стандартыг мөрдөж ажиллах.
  • Тусгаарлалтын С1 журмыг мөрдөж ажиллах.
  • Цахилгааны МУ-н болон Оюу Толгойн дүрэм журмуудын нийцлийг хангаж ажиллах.

Тавигдах шаардлага

  • Цахилгаан эсвэл автоматжуулалт, нарийн хэмжүүрийн чиглэлээр их дээд сургууль, коллежид суралцаж төгссөн мэргэжлийн үнэмлэх, сертификаттай байхв
  • Тухайн чиглэлээр ажиллаж буй туршлагатай эсвэл 3-с дээш жилийн ажлын туршлагатай эсвэл ажлын талбар дээрх сургалтаар туршлага хуримтлуулсан.
  • Харилцааны ур чадвар сайтай
  • Гүний уурхайн орчинд ажиллах чадвартай байх
  • Нарийн хэмжүүрийн, удирдлагын системийн төвөгтэй схем унших, PLC оношлох, гэмтэл, засварын ажлын туршлагатай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна: 

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт