“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Оюу Толгойн гүний уурхайн төсөл – Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгааны Инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь гүний уурхайн барилга байгуулалт ба олборлолтын үйл ажиллагааны барилга байгууламжийн цахилгааны инженерийн ажлуудыг гүйцэтгэх явдал юм.
Үүрэг даалгавар
- Барилга угсралт, Төслийн хяналт, Хангамж болон уурхайн бусад оролцогч талуудад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх.
- Инженерийн ажлын холбогдох баримт бичгүүдийг бэлдэж, ажлын урсгал болон үйл явцын сайжруулалтын санаачлага гаргах.
- Инженерийн зураг төсөл, ажлын зураг төсөл, материалын тооцоог ОТ-н техникийн нөхцөл, барилгын норм, шилдэг туршлагын дагуу бэлтгэх.
- Зураг төсөл, барилгын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор маркшейдерүүдэд зориулан хэмжилтийн заавар бэлтгэх. Хяналтын цэгүүдийн асуудлаар уурхайн хэмжилтийн багуудтай хамтран ажиллах.
- Зураг төслийн структур бүтцэд нарийвчилсан инженерийн хяналт, үнэлгээ хийх, тайлан гаргах.
- Гүйцэтгэгчийн техникийн асуулга болон мэдээлэл авах хүсэлтэд хариулж, талбайн инженерийн асуудлуудад техникийн шийдлээр хангана.
- Худалдан авах ажиллагааны багцад цахилгааны материалын тодорхойлолтыг боловсруулах, техникийн дэмжлэг үзүүлэх талаар Багцын инженерүүдтэй холбогдож, материалын худалдан авалтыг амжилттай явуулахын тулд тендерийн үнэлгээний үйл явцад оролцоно.
- Инженер техникийн өөрчлөлт, үр дүнгүүдэд зориулсан ОТ-н Өөрчлөлтийн Менежментийн үйл явцыг эхлүүлэх.
- Барилга угсралтын ажлын хамтарсан шалгалтад оролцох, талбайн угсралт, гүйцэтгэгчдийн ажлын талбайг шалгаж, ажлууд нь ОТ аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу гүйцэтгэсэн байхыг хангах.
Тавигдах шаардлага
- Цахилгааны Инженерчлэлээр Бакалаврын зэрэг A
- Барилгын төсөл эсвэл зураг төслийн зөвлөх компанид Цахилгааны инженерийн чиглэлээр дор хаяж 5 жил ажилласан туршлагатай, ажлыг аюулгүй гүйцэтгэсэн түүхтэй байх.
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх
- Багийн зорилтыг биелүүлэхийн тулд байгаа нөөц бололцоогоо бүрэн дүүрэн, хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй байдлаар ашиглах;
- Ажлын стандарт журмын дагуу гүйцэтгэж байгаа бүх ажлын бүтээмжийг сайжруулах шууд арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт