“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Ил уурхайн үйл ажиллагаа – Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Цахилгаанчин ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн өндөр хүчдэлийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Нуман цахилалтын аюулын зэрэг 3 болон Цахилгааны хүчдэлд нэрвэгдэхэд холбогдох NFPA 70E OSHA Стандартууд
- Цоожлох / Пайзлах Тусгаарлалт болон Сэлгэн залгалтын процедур (дунд хүчдэл болон Өндөр хүчдэл)
- Нам хүчдэл болон дунд хүчдэлийн систем ба тэдгээрийн удирдлагын болон хүчний гэмтэл эвдрэлийг илрүүлэх
- Өндөр хүчдэлийн 6.6кВ кабель шугам болон зөөврийн 6кВ таслах залгах комутац апарат аюулгүй ажиллагаа түүний гэмтэл устгах, засвар үйлчилгээ хийх. Том оврын хүнд механизмын цахилгаан тоног төхөөрөмж засвар угсралт хийх, гэмтэл устгах (тогтмол 24В систем , хэлхээ тасдагч, шугамын холбоос, газардуулгын систем, гүйдэл, хүчдэлийн трансформатор, хяналтын системүүд, дунд хүчдэлийн мотор, моторын тохируулагч, нам хүчдлийн хэрэглэгч) засвар үйлчилгээ, угсралт хийх.
- Доорх шаардлагын дагуу ажлыг бичиг баримтжуулахыг нягтлах:
- Хийгдсэн тохиргоо болон ашигласан эд ангийг бүртгэж тэмдэглэх
- ажиллагааны болон засварын үйлчилгээний зориулалтаар тайлан болон ажлын захиалга болон формыг бөглөж дуусгах
- Нөхцөл байдал болон ажлын явцыг тайлагнах
- Шаардлагатай бол ажлын захиалга дээр гүйцэтгэсэн бодит ажил болон гараар засаж бичсэн техникийн шинэчлэлтийг өгч байх
- Бусад засварын болон ашиглалтын багтай хамтарч тонон төхөөрөмжийн эвдрэлийн үнэлж дүн шинжилгээ хийх
- Ажлын төлөвлөгөө болон техникийн зурагт тайлбар дүнгэлт хийх ба “as-built” өөрчлөлтийг хийх
- Томоохон төсөл болон эвдрэл зогсолтын дараах задлан шинжилгээний хурлуудад идэвхитэй оролцож хамтарч ажиллах
- Менежер, хамтран ажиллагч, оператор болон бусад багийнхантай үр дүнтэй хамтарч ажиллах
- Засварын ажлын төлөвлөгөө болон хуваарилалт дээр төлөвлөлтийн багтай нягт хамтарч ажиллах
- Нөөц сэлбэг болон материалыг олох, захиалах болон байршуулах тал дээр туслах
Тавигдах шаардлага
- Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
- Засвар үйлчилгээний инженер эсвэл холбогдох мэргэжилтэй бол давуу тал болно.
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Цахилгааны ажил хийх зөвшөөрөл эсвэл цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2025 оны Тавдугаар сар 12 өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт