“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Механик засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хөргөлтийн Техникч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Багийн ахлах болон Ахлах ажилтны өгсөн үүрэг даалгаварын дагуу засвар үйлчилгээ хийх, засвар үйлчилгээний процессийг тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааг ханган ажиллах

Үүрэг даалгавар

  • Хөргөлт, агааржуулалтын систем, гликол халаалтын тоног төхөөрөмжийг суурилуулах, засварлах
  • Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг зураг төсөл, схем стандартын дагуу аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөж гүйцэтгэх
  • HVAC системийн цахилгаан ба механик гэмтлийг оношлох
  • Системийг цэвэрлэх, тохируулах, засах, баталгаат үйлчилгээ үзүүлэх
  • Яаралтай засварыг шуурхай, чанартай хийх
  • Засвар үйлчилгээ эвдрэлийн мэдээллийг өдөр тутам бүртгэн, бүртгэл хөтлөх
  • Ферроны алдагдлын мэдээллийг өдөр тутамдаа бүртгэн хөтлөх

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Холбогдох чиглэлээр 5-с дээш жил ажилласан байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт