“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм. 

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Уурхайн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хөдөлгөөнт хүнд машин механизмын шалгагч (Ачигч болон өрмийн машин)  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хүнд тоног төхөөрөмж, машин механизмын өдөр тутмын засвар үйлчилгээний ажлын зөв дадлыг тасралтгүй хөгжүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлж мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллахад оршино.

Үүрэг даалгавар 

  • Ажлын үүрэг даалгаврын дагуу үйл ажиллагааны бусад нэгжүүд, харилцагчидтай ойр хамтран ажиллах
  • Хүнд тоног төхөөрөмж машин механизмын ажлыг зөв эрэмбэлэн шаардлагатай засвар үйлчилгээний ажлыг тодорхойлохын тулд үзлэг шалгалтыг тогтсон хуваарийн дагуу тогтмол, цогцоор нь хийх
  • Шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмжийн үзлэгийн хуваарийг ашиглан үзлэгийг хэсэгчлэн хийж бага хэмжээний засварыг хийж гүйцэтгэх (өндөр эрсдэлтэй/эсвэл түргэн засварлах боломжтой ажлууд).
  • Сайжруулалтын төслүүдэд хувь нэмрээ оруулан эрсдэл болон илүү зардлыг бууруулахын зэрэгцээ аюулгүй ажиллагааг сайжруулан ажиллах
  • Засвар үйлчилгээний ажлуудыг системд бүртгэх ажлын хуваарилалт зөв хийгдэж тохирох стандартын дагуу гүйцэтгэсэн эсэхийг нягтлан САП систем ашиглах. Ажлын хүсэлтийг САП системд оруулахдаа ажлын цар хүрээг бүрэн зөв оруулах, гүйцэтгэх хугацааг сунгахын тулд дараа ээлжиндээ мэдээллэн батлуулах
  • Засвар үйлчилгээний ажлын захиалга, даалгасан ажлуудыг өгөгдсөн хугацаанд өндөр чанартай гүйцэтгэх
  • Тоног төхөөрөмжийн асуудлыг тодорхойлоход инженерийн багт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах
  • Засвар үйлчилгээний ажил гүйцэтгэлд хүндрэл учруулж буй асуудлуудыг тодорхойлохын тулд засварын багтай тогтмол хамтран талбайд ажиллах (багаж хэрэгсэл, төлөвлөгөө хуваарийн асуудал, сэлбэг, гарын авлага, журам гэх мэт) Оролцсон уулзалтуудаас гарсан асуудалд цаг тухайд нь арга хэмжээ авах

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг механик инженер, цахилгааны инженер, уулын ашиглалтын инженерийн чиглэлээр эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл уурхайн засвар үйлчилгээний дадлага хуримтлуулсан туршлагатай байх.
  • Харилцааны ур чадвар сайтай байх.
  • Засвар үйлчилгээний компьютерийн программ (SAP) мэдлэгтэй байх.
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэдлэгтэй байх.
  • Microsoft Office, Excel, Word, Project гэх мэт компьютерийн хэрэглээний программын ахисан түвшиний мэдлэгтэй байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт