“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хүний нөөцийн стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн  ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно

Энэхүү ажлын байрны зорилго нь ажилтнууд, шууд удирдлага, хүний нөөцийн баг хамт олонд хүний нөөцийн төлөвлөгөө, түүний мэдээ, мэдээллийн удирдлагад хамаарах үйлчилгээ үзүүлэхэд оршино. Мөн уг ажил үүргийн хүрээнд хүний нөөцийн өгөгдлийн системд бүртгэгдэх мэдээ мэдээллийн (хүний нөөцийн төлөвлөлт) нарийвчлал, бүрэн бүтэн байдлыг хангах; бизнесийн стратегийг  биелүүлэх ба тодорхойлогдсон  эрсдэлийг бууруулах үүднээс бизнест дүн шинжилгээ хийх замаар ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг жиших, удирдан зохицуулахад анхаарах; аливаа бизнесийн шийдвэр нь дүн шинжилгээнд тулгуурласан  байхад дэмжлэг үзүүлэх зэрэгт чиглэгдэнэ.

Үүрэг даалгавар

  • Ажиллах хүчний төлөвлөлт, түүний өгөгдөл, мэдээллийг хадгалахтай холбоотой асуудал, санал хүсэлт, зохих нөлөөллийг тодорхойлох зэрэгт хүний ​​нөөцийн баг хамт олонд зөвлөгөө өгөх;
  • Ажиллах хүчний төлөвлөлтийн өгөгдөл, мэдээллийг хадгалахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, удирдан зохицуулахтай хамааралтай санал хүсэлтийг хүлээн авах үндсэн цэг болон ажиллах;
  • Шаардлагатай үед мэдээ, мэдээллийг харилцан солилцох үүднээс Рио Тинтогийн холбогдох багуудтай (Хүний нөөцийн үйлчилгээ ба Мэргэшсэн чиглэлээр дэмжлэг үзүүлэх) хамтран ажиллах;
  • Төсөл, хүний ​​нөөцийн үзүүлэлтийн хэмжигдэхүүн зэрэгт дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ өгөгдөл мэдээлэлд дүн шинжилгээ хийх;
  • Ажиллах хүчний төлөвлөгөө нь ОТ компанийн бизнесийн стратеги, Рио Тинтогийн практикийн дагуу жил бүрийн төлөвлөгөөт мөчлөгтөө хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, удирдан зохицуулах;
  • Хөндлөнгийн оролцоо шаардлагатай төвөгтэй эргэлзээтэй асуудлыг шийдвэрлэх, удирдан зохицуулах;
  • Хүний нөөцийн төлөвлөлтийн бүхий л хүчин зүйлийг харгалзан зохих өгөгдөл, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, түүнийгээ үр дүнтэй ашиглах тал дээр Бизнесийн түншүүдтэй хамтран ажиллах;
  • Хөдөлмөрийн бүтээмжийг тодорхойлох хэмжигдэхүүнийг удирдан зохицуулах, бүтээмжийг дээшлүүлэх талаар зөвлөмж гаргах;
  • Шаардлагатай үед нарийн төвөгтэй тайлан боловсруулах, дүн шинжилгээ хийх;
  • Өгөгдөл, мэдээллийг нэгтгэх, диаграммыг шинэчлэх, тайлан бэлтгэх байдлаар хүний ​​нөөцийн төрөл бүрийн санаачлагыг (жишээлбэл, хөгжлийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн үнэлгээ, гэх мэт) хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Хүний нөөц, Бизнесийн удирдлага эсвэл түүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл. 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Дүн шилжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт хийх өндөр ур чадамжтай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт