“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн хүний нөөц, сургалтын хэлтэст Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хүний нөөцийн зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 6 сарын хугацаатай болно.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн хүний нөөцийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Энэ ажлын байр нь хүний нөөцийн систем дэх ажилтны мэдээлэл үнэн зөв, тогтмол шинэчлэгддэг байхад төвлөрөхийн зэрэгцээ удирдах ажилтнуудад үнэн зөв тайлан, шинжилгээ бэлдэж өгөхөд оролцоно.
Үүрэг даалгавар
- Хүний нөөцийн үйлчилгээ, дэмжлэгийг хууль тогтоомж, компанийн бодлого журмын дагуу цаг хугацаанд нь үнэн зөв мэргэжлийн ёс зүйг сахин үзүүлэх
- Хүний нөөцийн үйлчилгээнд дараах гол үйл ажиллагаа багтах ба үүгээр хязгаарлагдахгүй болно. Үүнд
- Хариуцсан хэлтэс нэгждээ хүний нөөцийн үйлчилгээг тогтмол саадгүй хүргэх талаар Хүний нөөцийн бизнес түнш болон Хүний нөөцийн багийн бусад гишүүд, удирдах ажилтнуудтай тогтмол харилцаатай байж нягт хамтарч ажиллах
- Хүний нөөцийн дэмжлэг үйлчилгээний багаас үзүүлдэг хүний нөөцийн холбогдолтой асуудлууд дээр хариуцсан хэлтэс нэгжийн ажилтнуудаас ирсэн гомдол, санал хүсэлтийг магадлан шалгах ажил болон дүн шинжилгээг хийж дүгнэлт болон шийдлийг танилцуулах
- Хүний нөөцийн дэмжлэг үйлчилгээний багийн хийж гүйцэтгэдэг ажил үүрэгтэй холбоотой нэгтгэсэн дүн шинжилгээ хийж холбогдох тайланг хариуцсан хэлтэс нэгжийн Хүний нөөцийн бизнес түнш болон удирдлагуудад хуваалцах
- Ажилтнаас ирсэн асуулт, санал хүсэлтэд хариу өгөх, ажилтнуудад компанийн бодлого журмын дагуу зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт явуулах
- Хүний нөөцийн процессыг сайжруулах санаачлага гаргах болон сайжруулалтын төслүүдэд хамтран оролцох, шаардлагатай бол хариуцан хэрэгжүүлэх
- Ажилтны мэдээллийн нууцлалыг чандлан хадгалж, хүний нөөцийн бичиг баримтыг хөдөлмөрийн харилцаа, хуулийн хэлтсийнхэн болон бусад хамтрагч багуудаар шаардлагатай тохиолдолд хянуулах
- Шууд удирдах ажилтан болон дараагийн шатны удирдлагын өгсөн компанийн үйл ажиллагаатай холбоотой зүй ёсны бусад даалгаврыг биелүүлэх
Тавигдах шаардлага:
- Хүний нөөц, Бизнесийн удирдлага эсвэл ажлын чиг үүрэгт хамаарах чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
- Тус чиглэлийн мэргэжлийг эзэмшиж, 5-аас доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
- САП болон хүний нөөцийн бусад систем дээр ажиллаж байсан туршлагатай
- Дотоод оролцогч талуудтай найдвартай, найрсаг харилцаа тогтоох, хадгалах чадвартай байх
- Баримт бичиг боловсруулах ур чадвартай байх
- Харилцааны болон хэрэглэгчийг халамжлах ур чадвартай байх
- Манлайллын ур чадвартай байх
- MS ворд болон эксэл програмын дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Power Bi, Tableau зэрэг дата боловсруулах, тайлан бэлдэх програмыг ашиглах чадвартай бол давуу талтай
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт