“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хүнд машин механизмын механикийн сургагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Механикийн сургагч багшийн үндсэн үүрэг нь Оюу Толгой ХХК-ийн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн механикийн нийт ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, удирдах юм.

Үүрэг даалгавар

  • Үйл ажиллагааны засварын хэлтэс нэгжүүдэд хэрэгцээтэй ур чадваруудыг тодорхойлж, танхимын болон ажлын байрны сургалтаар нөхөж олгоно.
  • Хүнд машин механизмын засвар, авто машины цахилгаан системийн сургалтыг олон улсын стандарт шаардлагын дагуу боловсруулна.
  • Сургалтын төлөвлөгөө гаргаж, ажилчдын мэргэжил дээшлүүлэлтэд тохирох сургалтын аргыг сонгоно.
  • Дадлагажигч ажилтнуудын ажлын байрны сургалт, үнэлгээний явцад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
  • Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар тайлагнана.
  • Дадлагын газрын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн бүтэн, аюулгүй ашиглахад бэлэн байлгана.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэргийг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдаж эзэмшсэн байх.
  • Мехатроник, электроник эсвэл хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн механик инженерийн чиглэлээр суралцаж, ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Оффисын болон сургалтын өргөн хэрэглээний програм, төхөөрөмжүүдийг ашиглах чадвартай байх.
  • Багшлах эрхийн үнэмлэхтэй эсвэл сургалт, үнэлгээ болон авто машин хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн цахилгааны чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт