“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Хууль, эрх зүйн газарт Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хууль, дүрмийн хэрэгжилтийн Ахлах менежер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
- Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компани болох Рио Тинтогийн Оюу Толгойн нэг хэсэг болон ажиллах;
- Ёс зүй болон нийцлийн мэргэжилтнээр ажиллаж, дэлхийн тэргүүлэгч практик дээр тулгуурласан иж бүрэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
- Дэвшилтэт ажлын соёлтой, чадварлаг багийн нэг хэсэг болох.
Үндсэн үүрэг
Тус Хууль, дүрмийн хэрэгжилтийн Ахлах менежерийн ажлын байр нь Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын төв цэгт, өндөр гүйцэтгэл бүхий олон талт үнэт зүйлд тулгуурласан Хууль, дүрмийн хэрэгжилтийн багийг удирдах ажлын байрны өсөлтийг тодорхойлон удирдлагыг хэрэгжүүлэх онцгой боломж юм. Энэхүү ажлын байрны гол зорилго нь Оюу Толгойн ахлах удирдлагын баг болон Удирдах зөвлөлд хууль, дүрмийн хэрэгжилтийг удирдлагаар хангахын тулд орон нутгийн удирдлагын мэргэжлийн багийг дасгалжуулах, хөгжүүлэх, удирдах явдал юм бөгөөд удирдлагын үүрэг юм.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч нь Оюу толгойн бизнест үр дүнтэй ёс зүй, дүрмийн хэрэгжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бизнесийн нэрийн өмнөөс ажиллаж буй ажилтнууд болон гуравдагч этгээдүүдийг ёс зүйтэй, дагаж мөрдөх журмын дагуу бизнес эрхлэхийг баталгаажуулах явдал болно.
- “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх удирдлагын баг болон Төлөөлөн удирдах зөвлөлд хууль дүрмийн хэрэгжилтийг ханган, баталгаажуулахад туслах засаглалын мэргэжилтнүүдээс бүрдсэн дотоод багийг дасгалжуулах, хөгжүүлэх, удирдан чиглүүлэх
- “Оюу толгой” компанийг төлөөлөн ажиллаж буй ажилтнууд болон гуравдагч талууд ёс зүйтэй, дүрэм журамд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгааг шалган баталгаажуулах замаар бизнесийн ёс зүй, хууль дүрмийн хэрэгжилтийн үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлж, баталгаажуулах;
- Оюу толгойн бизнесийн үйл ажиллагааны хүрээнд хууль дүрмийн хэрэгжилттэй холбоотой эрсдэлийг удирдахад чиглэсэн найдвартай тогтолцоо хэрэгжиж байгаа гэсэн удирдлагын баталгаагаар хангах.
Ажлын үүрэг хариуцлага
Бизнесийн ёс зүй, хууль дүрмийн хэрэгжилт хариуцсан нарийн мэргэжилтний хувьд,
- Шударга ёс, ёс зүйн зарчимд үндэслэсэн шийдвэр гаргах соёлыг түгээх
- Бизнесийн ёс зүй, мэдээллийн нууцлал, шударга бус өрсөлдөөний эсрэг болон хориг арга хэмжээтэй холбоотой бизнесийн нэгжийн хууль дүрмийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаанд хяналт тавих
- Ашиг сонирхлын зөрчил, түүнийг удирдан зохицуулах, авлига, хээл хахууль, ивээн тэтгэлэг, хандив, тэтгэмж, луйвар залилан, гуравдагч талын магадлан шинжилгээ зэрэг бизнесийн ёс зүйн зарчмуудтай холбогдох хууль дүрмийн хэрэгжилтийн тогтолцооны чиглэлээр сургалт явуулах
- Бизнесийн шийдвэр, орон нутгийн хөрөнгө оруулалт, түншлэлийн гэрээ хэлэлцээрт дэмжлэг үзүүлэх зорилгоор засаглалын бүтэц, гэрээ хэлэлцээрийг хянаж шалган, хууль дүрмийн хэрэгжилтийг хангахтай холбоотой зөвлөгөө өгөх
- Гуравдагч талыг магадлан шинжлэх үйл ажиллагаанд хяналт тавих, мөн гуравдагч талд холбогдох эрсдэлийг олж тодорхойлон, эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
- Шүгэл үлээгчийн мэдээллийн мөрөөр Группийн Бизнесийн ёс зүйн албатай хамтран ажиллах, холбогдох бизнесийн зарчим, худалдан авалтын тохиолдлуудын шалгалт судалгааны ажилд хяналт тавих
- Хууль дүрмийн хэрэгжилтийн хөтөлбөрийн төлөвлөгөө, үйл ажиллагаа зэрэг нь одоо байгаа эрсдэлийг бууруулахад тохиромжтой эсэхийг баталгаажуулах зорилгоор хууль дүрмийн хэрэгжилтийн эрсдэлийн үнэлгээг хийж, хөтөлбөрийн үр дүнг хянах
- Мэдээллийн нууцлалын ахлахын хувьд, Группийн стандарт, Монгол Улсын болон Европын Холбооны мэдээллийн нууцлалын зохицуулалт гэх мэт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх
- Магадлан шинжилгээгээр тодорхойлогдсон, хориг арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгарах эрсдэлийг удирдах хяналтын арга хэмжээг шинэчлэн, хориг арга хэмжээний тухай хууль дүрэмд гарах өөрчлөлттэй уялдуулах
- Хууль дүрмийн хэрэгжилтийн хөтөлбөрийн үр нөлөө, хууль дүрмийн хэрэгжилтийн гол эрсдэлүүд/асуудлууд, шүгэл үлээгчийн мэдээлэл, хууль дүрмийн хэрэгжилтийн хөтөлбөрийн үндсэн үзүүлэлт зэргийн талаар тайлан боловсруулан, Гүйцэтгэх удирдлагын баг, ТУЗ-ийн Аудитын хороонд танилцуулах
Тавигдах шаардлага
- Хууль зүй, дүрмийн хэрэгжилт, Аудит, Эрсдэлийн удирдлага, Санхүүгийн чиглэлээр мэргэшсэн зэрэгтэй эсвэл түүнтэй адилтгах мэргэжлийн ур чадвартай;
- Дагаж мөрдөх ба ёс зүйн чиглэлээр дор хаяж 10-15 жил ажилласан туршлагатай байх, үүнд дүрмийн хэрэгжилтийн багийг удирдах, ахлах удирдлага, удирдлагын байгууллагуудад (жишээ нь, ТУЗ-ийн аудитын хороо) тайлагнаж байх;
- Бизнесийн ёс зүй, мэдээллийн нууцлал, хориг арга хэмжээ, өрсөлдөөн болон мэдээллийн зохицуулалтын шаардлагуудын талаар өндөр мэдлэгтэй;
- Эрсдлийн үнэлгээ хийх, бодлого, стандартын зохих шалгалт хийх, дагаж дүрмийн хэрэгжилттэй холбоотой хяналт хийх, дагаж мөрдөх сургалт, сурталчилгааны ажил явуулах зэрэг дүрмийн хэрэгжилтийн хөтөлбөрийг хариуцан ажиллаж байсан туршлагатай;
- Байгууллагын бүх түвшний оролцогч талуудад ажлаа тайлагнах, тэдгээртэй харилцах, үр дүнтэй нөлөөлөх чадвартай байх;
- Холбогдох түвшний эрх мэдэл бүхий багуудтай харилцаж байсан туршлагатай; болон
- Дүн шинжилгээ хийх, төслийн менежментийн ур чадвартай, эрч хүчтэй, үнэнч шударга байх.
- Мөн олон улсын түвшний оролцогч тал бүхий байгууллага, удирдлагуудтай харилцан, хамтарч ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Бидний танд дараах зүйлсийг санал болгож байна:
Өөрийн оруулсан хувь нэмэр, сэтгэлгээ, шаргуу хөдөлмөрөөрөө үнэлэгдэж, дэлхийн хөгжил дэвшилд туслалцаа үзүүлсэн гэдгийг мэдэгдэн гэртээ аюулгүй харина.
- Аюулгүй байдлыг ямагт нэгдүгээрт тавьдаг ажлын орчин
- Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн байгууллагуудын нэг болох карьерийн гайхалтай боломж
- Жил бүрийн урамшууллын хөтөлбөрт хамрагдсанаар таны ур чадвар, туршлагыг харуулсан өрсөлдөхүйц үндсэн цалин
- Ажилчдын хувийн эрүүл мэндийн даатгал
- Хувьцаа эзэмших сонирхол татахуйц төлөвлөгөө
- Таны техникийн болон манлайллыг нэмэгдүүлэхийн тулд ажил мэргэжлийн хөгжил, боловсролын тусламж
- Амьдралын бүх шалтгаанаар чөлөө авах (амралт/жилийн, цалинтай, өвчний чөлөө зэрэг)
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт