“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбар дээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хуваарь гаргагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн барилгын төслийн хэлтсийн(ELHL) барилгын ажлын хуваарь гаргагч нь ELHL-ийн барилгын бүх үйл ажиллагааны хуваарийг өдөр бүр үр ашигтай гаргах үүрэгтэй. Энэ ажлын үүрэг нь янз бүрийн оролцогч талуудтай хамтран ажиллах, эрсдэлийн үнэлгээ хийх, шилдэг туршлагыг хэрэгжүүлэх замаар төслүүдийг аюулгүй, үр ашигтай, төсөвт багтаан хэрэгжүүлэх боломжийг олгоход оршино. Мөн түүнчлэн багууд хоорондын харилцаа холбоог хөнгөвчлөх, хүний нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, холбогдох шаардлагад нийцүүлэхийн тулд техникийн туршлага, төслийн менежментийн ур чадвараа ашиглан UG ELHL төслүүдийг амжилттай дуусгахад хувь нэмэр оруулна.
Үүрэг даалгавар
- Гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн барилгын төслийн хэлтсийн нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь, цаг хугацааг боловсруулах.
- Ажиллах хүч, тоног төхөөрөмж, материал зэрэг шаардлагатай нөөцийг тодорхойлж, үр дүнтэй хуваарилах.
- Төслийн бүх оролцогч талын ажлыг нийцүүлэхийн тулд дотоод болон гадаад оролцогч талуудтай хамтран ажиллана.
- Барилга угсралтын явцад үүссэн аливаа асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх
- Гүйцэтгэгч компанийн төлөвлөлтийн багын гаргасан тогтмол тайланг хянаж батлах.
- Бүх хуваарь, тайлан болон бусад холбогдох төлөвлөлтийн баримт бичгүүдийг зохих ёсоор хадгалсан эсэхийг шалгах.
- Уурхайн нэгдсэн төлөвлөлтийн багт өдөр тутмын болон ээлжийн төлөвлөгөөг өдөр бүр гаргаж өгөх.
- Гүйцэтгэгч компанийн ирүүлсэн өдөр тутмын болон 3 долоо хоногийн урьдчилсан төлөвлөгөөг тогтмол хянаж, үнэн зөвийг баталгаажуулах.
- Шаардлагатай бүx төлөвлөлтийн хуралд оролцох.
- Рио Тинтогийн ажлын дотоод удирдлагын систем, процессыг зөв ашиглах.
- Төлөвлөлт болон төслийн хяналтын багийн хүрээнд үйл явцын тасралтгүй сайжруулалтыг хангах.
- Төслийн бодит үйл явцыг тогтмол хянах.
- Богино болон дунд хугацааны хуваарийн хоцролтыг бууруулах төлөвлөгөөг хариуцна.
- Үйл ажиллагааны шаардлагаас хамааран зорилтууд биелсэн эсвэл хэтэрсэн эсэхийг баталгаажуулах.
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Инженер, барилгын төслийн удирдлага эсвэл хамаарах чиглэлийн мэргэшил
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Харилцааны болон манлайлах ур чадвартай, баг хамт олон үр дүнтэй удирддаг.
- Компьютерийн мэдлэгтэй,
- Хувийн цагийн менежмент, хандлага – Эерэг хандлага, сорилт бэрхшээлийг даван туулах хүсэл.
- Англи болон Мөнгол хэлний бичгийн болон аман ярианы мэдлэгтэй байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
Товч намтар (англи, монгол хэлээр
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.