“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Тээвэрлэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хилийн ахлах ажилтан  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд зэсийн баяжмалын экспортын тээврийн чиг үүргийг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Экспортын удирдлагын бүх талыг хамарсан ачааны терминалын орчинд ажиллах.
  • Компанийн тээвэр логистикийн үйл ажиллагаанд оролцож буй ажилтнуудын ашигладаг барилга байгууламж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны стандарт жишгүүдэд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах замаар компанийн аюулгүй байдлын бодлого, зорилгуудыг дэмжих.
  • Оюу Толгой ХХК, засгийн газрын үйл ажиллагаа, баримт бичиг, засаглалын шаардлагуудын дагуу тээвэр ложистик, экспортын процесс, худалдааны менежментийн арга барил, тээвэрлэлтийн дүрэм журмыг дагаж мөрдүүлэх
  • Нийт үйлчлүүлэгчдэдээ бүх шатанд байнгын, тасралтгүй үйлчилгээг хүргэхийн тулд ажлын ачааллыг төлөвлөх, ач холбогдлоор нь эрэмбэлэх чадвартай байх.
  • Бүх цувааг аюулгүй, цаг тухайд нь ачуулж, буулгуулах.
  • Агуулахын удирдлагын системийн тусламжтайгаар бараа ачилтыг хянаж, зөв бүтээгдэхүүнийг зөв үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөх
  • Барааг хүлээн авагчийн эзэмшилд шилжүүлэхэд шаардлагатай бараа хүлээлцэх баримтыг боловсруулж бүрдүүлэх, бичиг баримтын үнэн зөвийг баталгаажуулах, бараа хүлээлцэх явцыг гэрчилж, баримтыг албажуулан архивлах. Бараа хүлээлцсэн баримтыг холбогдох багууд руу цаг тухайд нь илгээх
  • Бараа материалын бүрэн бүтэн байдлыг тодорхойлж, долоо хоног болон сар тутмын барааны нөөцийн тооллого хийх. Жилийн эцсийн барааны нөөцийн тооллого хийхэд аудитын багт дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах
  • Удирдлагад зориулсан өдөр тутмын, долоо хоног тутмын, сар тутмын тайланг бүх оролцогч талуудтай тохиролцсон хэлбэрээр боловсруулах
  • Тээврийн бүх бүртгэлийн файл болон бүртгэлийн системийг хөтлөх
  • Шаардлагатай тохиолдолд засгийн газрын агентлагуудтай, ялангуяа Хятадын Гаалийн болон CIQ, GQMD Хилийн эрх мэдэлтнүүд, Хил хамгаалалтын агентлагуудын төлөөлөгчидтэй хамтран ажиллах

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролыг логистик, тээвэр эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх
  • 3-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Онцгой хүнд нөхцөлд ажиллах чадвартай байх
  • Хятад, англи хэлээр ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Хятад, Монголын гаалийн болон тээврийн хууль, дүрмийн талаар ерөнхий мэдлэгтэй байх
  • Олон улсын тээвэр зууч, тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон тээврийн аюулгүй байдлын шаардлагуудын талаар мэдлэгтэй байх
  • Үйл ажиллагааны тээвэрлэлт болон гаалийн экспорт, импортын бүрдүүлэлтийн процесст оролцож байсан туршлагатай байх
  • Багаар ажиллах чадвартай, найрсаг байх.
  • Гүйцэтгэгч, үйлчилгээ үзүүлэгчдийг хянах, удирдах чадвартай байх
  • Ажил горилогч нь SAP системийг ойлгодог, ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Windows програм ялангуяа Excel, Word, PowerPoint дээр ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт