“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Хаягдлын далан болон гидрогеологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Хаягдлын сангийн геотехникийн инженер байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажлын байран дахь хувийн хариуцлага, мэдлэг дээр тулгуурлан аюулгүй байдлыг хангаж ажлын соёлыг дээшлүүлэх, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах  асуудлуудад хариуцлагатай, идэвхтэй хандлагыг бий болгох.
  • ХС-н барилгын үе шат, хаягдлын хатаалт , ус хэмнэх хамгийн оновчтой стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх. Жишээ нь ХС-н  Төлөвлөлт нь ХС-н барилга, үйл ажиллагаа, ил уурхайн үйл ажиллагаа, чанарын хяналт, чанарын баталгаа болон бусад багуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
  • ХС-н дизайн буюу инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Хаягдал, усны менежментийн найдвартай байдлыг хангахын тулд процессын оновчлол , арга зүй болон технологийн программуудыг оновчлоход дэмжлэг үзүүлэх.
  • Хаягдлын сангийн барилгын ажилтай холбоотой үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
  • ХС-ийн удирдлагын баг болон бусад харилцагч багууд болох баяжуулах үйлдвэр, уурхайн үйл ажиллагааны баг, дэд бүтэц болон гэрээт байгуулга хооронд нээлттэй харилцаа бий болгож ажлын таатай орчныг бий болгох
  • Дээд түвшний менежерүүд болон Уурхайн Урт Хугацааны төлөвлөлтийн багын гаргасан шийдвэрийг дагаж, дэмжиж ажиллах
  • Тогтвортой байдлыг хангахын тулд хаягдал хаях болон далангийн өсгөлтийн үйл ажиллагаанд үзүүлэх хариу үйлчлэлийг ойлгон, геотехникийн мониторингийн өгөгдлийг боловсруулж, дүн шинжилгээ хийж, загварчилна.
  • Барилгын талбайн ажлын чанарын хяналтын ажилд анхаарал тавьж ажиллах

Тавигдах шаардлага

  • Геотехник, Гидротехник, Барилгын инженерийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.
  • Хаягдлын техникийн болон ашиглалтын чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан туршлагатай.
  • Геотехникийн инженерийн чиглэлээр холбогдох салбарын сургалтад суусан байх.
  • Хаягдлын далан барьж байсан туршлагатай байх
  • Налуугийн хяналтын систем, геотехникийн аюулын менежментийн туршлагатай байх.
  • Геотехникийн программ хангамжийн мэдлэгтэй байх.
  • Манлайлал, төслийн туршлагатай, аман болон бичгийн сайн харилцаатай, дасан зохицох чадвартай, хариуцлагатай, компьютерын мэдлэгтэй, асуудал шийдвэрлэх чадвартай бол давуу тал болно.
  • Шийдвэр гаргах, үйл явцын удирдлага, хамтын ажиллагаа, багаар ажиллах ур чадвартай бол давуу тал болно.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)