“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Техник болон Нэгдсэн төлөвлөлт– Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 7/7/5/2 хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хаягдалын сангийн геотехникийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Хаягдлын Сангийн геотехникийн инжинер нь дараах тодорхой үүрэг болон хариуцлага хүлээнэ.
- Ажлын байран дахь хувийн хариуцлага, мэдлэг дээр тулгуурлан аюулгүй байдлыг хангажажлын соёлыг дээшлүүлэх, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалахасуудлуудад хариуцлагатай, идэвхтэй хандлагыг бий болгох.
- ХС-нбарилгын үе шат, хаягдалын хатаалт , ус хэмнэх хамгийн оновчтой стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх. Жишээ нь ХС-нТөлөвлөлт нь ХС-н барилга, үйл ажиллагаа, ил уурхайн үйл ажиллагаа, чанарын хяналт, чанарын баталгаа болон бусад багуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
- ХС-н загварын(дизайн) инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх
- Хаягдал, усны менежментийн найдвартай байдлыг хангахын тулд процессийн оновчлол , арга зүй болон технологийн програмуудыг оновчлоход дэмжлэг үзүүлэх.
- Хаягдлйн сангийн барилгын ажилтай холбоотой үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
- ХС-ийн удирдлагын баг болон бусад харилцагч багууд болох баяжуулах үйлдвэр, уурхайн үйл ажиллагааны баг, дэд бүтэц болон гэрээт байгуулгуудынхооронд нээлттэй харилцаа бий болгож ажлын таатай орчинг бий болгох
- Дээд түвшиний менежерүүд болон Уурхайн төлөвлөлтийн хэлтсийн гаргасан шийдвэрийг дагаж, дэмжиж ажиллах
- Хаягдал хаях төлөвлөгөөтэй уялдуулан барилгын ажил, түүний тогтвортой байдлыг Геотехникийн мониторингийн үр дүнг ашиглан шинжлэх, судалгаа хийх
- Барилгын талбайн ажилын чанарын хяналтын ажилд анхаарал тавьж ажиллах
Тавигдах шаардлага
- Геотехникийн инженер, Инженер Геологи, Барилгын инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 5-с доошгүй жил геологи, геотехник, уул уурхайнчиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан байх.
- 2-с доошгүй жил геологийн болон геотехникийн ажиллаж туршлага хуримтлуулсан байх
- Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх
- Байгууллагын бодлого, журмыг ойлгон, дэмжин ажиллах чадвартай байх.
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.