“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн Хөндлөн нэвтрэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн чанар хяналтын ахлах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Тус албан тушаалтан нь Гүний уурхайн Хөндлөн малталт нэвтрэлтийн багийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй бөгөөд гүний уурхайн төсөл аюулгүй, үр дүнтэй хэрэгжих нөхцөлийг хангах үүрэг хүлээнэ. Энэхүү албан тушаалтан нь Гүний уурхайн Удирдлагын тогтолцоо буюу уурхайн бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлын зориулалтын гол удирдлагын системийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана.
Үүрэг даалгавар
“Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа, Байгаль орчин
- Гүний уурхайн багийн удирдах ажилтны хувьд Гүйцэтгэгчдийн ажилтнууд болон Оюу Толгой ХХК-ийн ерөнхий болон Үйл ажиллагааны багийн ажиллах хүчний өмнө харагдаж, мэдрэгдэхүйц аюулгүй ажиллагааны манлайллаар хангах.
- АА-ы соёлыг хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн хариуцаж буй ажлын хүрээнд компанийн дотоод аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, холбогдох ЭМААБОО-ийн стандартыг бүрэн дүүрэн мөрдөх;
- Гүний уурхайн ажиллах хүчний аюулгүй байдлыг хангахад шууд нөлөөлөх хэрэгсэл болон системийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх;
Үйл ажиллагаа
- Гүний уурхайн малталт нэвтрэлтийн ажлыг гүйцэтгэх гэрээт гүйцэтгэгчдийн үйл ажиллагаа, гүний уурхайн бэхэлгээний суурилуулалт, татах туршилт болон шүршмэл/бетон ажлуудын Чанарын хяналт (QA/QC)-ыг хэрэгжүүлэх, бүх бэхэлгээний үйл ажиллагааг хянах ба бүртгэх.
- Гэрээт гүйцэтгэгчдийн гүйцэтгэсэн барилгын ажлуудыг зураг төсөлд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд Чанарын хяналт (QA/QC)-г хэрэгжүүлэх.
- Гүний уурхайн нэвтрэлтийн болон барилгын үйл ажиллагаа, процессыг чанарын баталгааны үүднээс төлөвлөх, зохион байгуулах, баримтжуулах ба удирдах.
- Гэрээт гүйцэтгэгчид ажлаа аюулгүйгээр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөө, дүрэм журам болон төслийн журмын дагуу гүйцэтгэж байгаа эсэхийг хянах, баталгаажуулах.
- Уурхайн зураг төсөл болон түүний хэрэгжилт нь геотехникийн зураг төслийн үзүүлэлтүүдийг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах.
- HSEC-тэй холбоотой үйл ажиллагаанд оролцох, одоогийн болон ирээдүйн эрсдлийг урьдчилан таамаглах, стандарт хангуулахын тулд зорилтуудыг тодорхойлж, хянах.
Манлайлал
- Өөрийн шууд удирдлага доор буй ажилчид болон багийн гишүүд, гүйцэтгэгч байгууллагуудад хүчтэй, харагдахуйц манлайлал удирдлагаар хангах;
- Гаднын болон дотоодын оролцогч талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцааг үүсгэн, хөгжүүлж, сахих
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Инженер (Уул уурхайн инженер болон Геотехникийн инженер бол давуу) эсвэл адилтгах чиглэлээр дээд боловсролтой; Төслийн менежментийн өндөр ур чадвартай байх
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажилласан, эсвэл хангалттай хэмжээний практик туршлага, ажлын байран дээрх сургалтаар дамжуулан туршлага хуримтлуулсан байх.
- Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвартай байх
- Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай байх
- Асуудлыг шийдвэрлэх болон харилцааны ур чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт