“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн тактикийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн хяналт, удирдлагын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 6 сарын хугацаатай болно.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж тасралтгүй сайжруулалтыг дэмжихэд оршино.
Үүрэг даалгавар
- Үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах чиглэлд өгөгдлийн шинжилгээг тогтмол гүйцэтгэх.
- Онцгой байдлын удирдлагын системийн бэлэн байдлыг хангах, боловсронгуй болгох.
- Үйл ажиллагааны өгөгдлийн чанарыг хариуцах.
- Гүний уурхайг хянах техникийн системүүдийг бий болгох, төгөлдөржүүлэх.
- Ээлжийн нэгдсэн төлөвлөгөөг биелүүлэх шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх, түргэвчлэхэд туслах арга хэрэгслүүдийг хөгжүүлэх, дэмжих
- Гүний уурхайн цаг ашиглалтын загварын зөв ашиглалтад хяналт тавих, зөвлөх.
- Бидний ажлын арга барил болон ОТ зан үйлийн дагуу үнэнч, шударга, тууштай ажиллах.
Тавигдах шаардлага
- Өгөгдлийн шинжлэх ухаан, Статистик, Бизнесийн шинжээч, Хэрэглээний математик эсвэл Уул уурхайн инженерийн чиглэлээр мэргэжлийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
- Ажлын байранд тавигдсан дээрх үүрэг даалгавруудтай уялдах төсөл хэрэгжүүлсэн болон бодит туршлагтай бол давуу тал болно.
- Шаардлагатай тохиолдолд гүний уурхайд ажиллах боломжтой байх.
- Үндэс шалтгааныг тодорхойлох аргуудыг ашиглан асуудалд дүн шинжилгээ хийх чадвартай байх.
- Харилцааны өндөр ур чадвартай байх.
- Аюулгүй ажиллагааны талаар тууштай ажиллаж, тогтоосон аюулгүй ажиллагааны дадлыг дагаж мөрддөг байх.
- Ажлын байрны аюулыг тодорхойлох, чухал эрсдэлийг удирдах чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт