“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Олборлолтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино..

Үүрэг даалгавар

• Олборлолтын талбайн бүх үйл ажиллагааны явц, гүйцэтгэлийг баталгаажуулах, төлөвлөгдсөн ажлын талбайн бэлэн байдлын шаардлагыг хянахын тулд уурхайн үзлэг хийх.

• Уурхайн 7 хоног тутмын нэгдсэн төлөвлөгөөндОтглогч малталт , Хүдэр буулгах цэгийн нэвтрэлт, Хүдэр буулгуурын өрөмдлөг, тэсэлгээний ажил болон Хүдэр буулгуурын цөмлөгч өрөмлөгийн дараалал төлөвлөгөөг үйл ажиллагааны хувьд оновчтой, нарийвчилсан 3 долоо хоногийн урьдчилсан төлөвлөгөөг боловсруулж оруулах.

• Босоо нэвтрэлтийн бүх үйл ажиллагааны талбайн бэлэн байдлын шаардлага, нэвтрэлтийн аргачлалд үндэслэн нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах.

• Гүйцэтгэл үр дүнгийн шинжилгээг хийж сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлж, арга хэмжээ авахыг санал болгож, олборлолтын инженер, үйл ажиллагааны ажилтнуудад батлуулахаар танилцуулах.

• Олборлолтын болон Тээвэрлэлтийн түвшины барилгын баг (ELHL) болон Олборлолтын багийн хооронд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулна. Олборлолт болон (ELHL) багуудын хоорондын талбай хүлээлцэх өдөрийг цаг алдахгүй хүлээлгэн өгөх. хоцролтыг “0” өдөр байлгах.

  • Хүдэр нураах ашиглалтанд хяналт тавьж, хэрэгжилтийг гүйцэтгүүлэх
  • Олборлолтынбагийн ажлын захиалгыг боловсруулж Уурхайн төлөвлөгөөнд оруулж, хэрэгжилтэнд хяналт тавих
  • Олборлолтын багийн долоо хоногийн ажлын гүйцэтгэлийг танилцуулах
  • Олборлолтын багийн долоо хоногийн төлөвлөгөөний гүйцэтгэлтийн биелэлтийг танилцуулах
  • Олборлолтын багийн өдөр тутмын гүйцэтгэлийн биелэлтэнд хяналт тавьж ажиллах
  • Олборлолтын багийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах
  • Хүдэр буулгуурын барилгын багуудтай уялдаж ажиллах
  • Огтлох түвшиний өрөмдлөг тэсэлгээний төлөвлөөг боловсруулах
  • Ээлжийн төлөвлөгөөнд хяналт тавьж чиглүүлэх
  • Олборлолтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Панел 1,2 – ийн олборлолтонд бэлтгэх төсөлүүдэд ажиллах
  • Панел 0 ийн гүйцэтгэл болон бүтээмжийг сайжруулах төсөлүүдэд ажиллах

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер эсвэл ижил төстэй чиглэлээр бакалавр зэрэгтэй байх..
  • 1 ба түүнээс дээш жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Microsoft excel болон оффис-ын программууд дээр ажиллах чадвар
  • Автокад, Десвик болон бусад холбогдох уул уурхайн зураглалын програм дээр ажилласан туршлага
  • Англи хэлний ярианы болон бичгийн ур чадвартай бол сайн

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.