“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн Хөндлөн Нэвтрэлтийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд уурхайн багт инженерийн дэмжлэг, үйлчилгээ үзүүлэхэд оршино..

 

Үүрэг даалгавар

 

  • Аюулгүй ажиллагааны стандарт, процесс, журмыг уурхайн талбарын бүх ажилтанд дагаж мөрдүүлэхэд анхаарах
  • Ажлын төлөвлөлтийн явцад байж болох аюул эрсдэлийг тодорхойлон илрүүлж, эрсдлийг арилган хянaж, удирдах
  • Ослын дүн шинжилгээ, Ажлын аюул эрсдэлийн үнэлгээ, ААДШ, Аюулгүй ажиллагааны ярилцлага, аудитуудад оролцох
  • Ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг баталгаажуулах шаардлагаар хариуцсан ажлын талбайд тогтмол хувиарт үзлэг хийх
  • Багийн сар, долоо хоног тутмын төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан гаргах, мэдээлэх
  • Уурхайн нэвтрэлтийн ажилд уурхайн дэд бүтэц, малталтын бэхэлгээний ажлын гүйцэтгэлийг хянах, мэдээллээр хангах
  • Уурхайн нэгдсэн долоо хоног, сар, улирал тутмын төлөвлөгөөнд гүйцэтгэлийн мэдээллийг нэгтгэх, тайлан гаргах
  • Төслийн үндсэн явцыг хянах мэдээллийн хүснэгтийг сар бүр боловсруулах
  • CAD систем дээр боловсруулсан зураг төслийн бичиг баримт, төлөвлөлтөнд хяналт тавих
  • CAD систем дээр боловсруулсан зураг төсөл, архивлах бичиг баримтыг хадгалах, нэгтгэх
  • Уурхайн үйл ажиллагааны бизнесийн түншлэгч байгууллагуудтай хамтран ААДШ, эрсдэлийн үнэлгээг боловсруулж гаргах
  • Уурхайн нэвтрэлтийн төлөвлөгөөтэй уялдуулан уурхайн талбарын дэд бүтцийн шугам хоолой ( Даралтат хий, процесийн ус, ус татах шугам), агааржуулалтын системийн стратегийг Уурхайн дэд бүтэцийн баг болон Уурхайн агааржуулалтын багуудтай хамтран боловсруулах
  • Барилгын зориулалттай малталтыг нэвтрэх явцад Барилгын баг болон хамтран гүйцэтгэгч нарт техникийн мэдээлэл солилцох үүднээс тэдэнтэй харилцах
  • Уурхайн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд шаардагдах журам, бичиг баримтыг боловсруулах
  • Уурхайн төслийн үе шат, зорилтуудыг хангах, уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах боломжийг тасралтгүй эрэлхийлж, үнэлж, хэрэгжүүлэх
  • Уурхайн сар бүрийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, тайлан гаргаж нэгтгэх. Тайланг доорхи мэдээлэлээр хангах ба үүгээр хязгаарлагдахгүй. Үүнд:
    • Тоо хэмжээ – Уурхайн нийт ахилт урт , малталтын бэхэлгээний ажлын гүйцэтгэл, Бэхэлгээний бетоны хангамж, тээвэр, Малталтын чанар хяналтын үр дүн.
    • Чанар- Малталтын хэв хүрээний илүү болон дутуу огтлолын хувь хэмжээ, малталтын бэхэлгээний үл нийцэл ( стандарт бус гүйцэтгэл)
  • Уурхайн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах нөөц бололцоог тодорхойлж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх, уурхайн нэвтрэлтийн төслийн үндсэн зорилтод хүрч ажиллах
  • Уурхайн зохион байгуулалт, техникийн үйлчилгээний багтай ойр хамтран ажиллаж, төслийн үндсэн төлөвлөлтөнд нийцүүлэн ажлын хуваарилалт, төлөвлөгөөг боловсруулах

Тавигдах шаардлага

 

  • Уул уурхайн инженер эсвэл ижил төстэй чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
  • Уул уурхайн салбарт 3-аас дээшгүй жилийн ажилласан туршлагатай.
  • Харилцааны ур чадвартай.
  • Англи хэлний бичгийн болон аман ярианы ур чадвартай бол давуу тал болно.
  • Монголын болон олон улсын инженерийн бизнес эрхлэгчидтэй зураг төслийн шаардлагуудын талаар харилцах чадвартай байх.
  • Microsoft Office иж бүрдэл, AutoDesk AEC, Deswik, 3D дизайны программ хангамж ашиглах зэрэг компьютерын өндөр ур чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

 

Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар
Утас: +(976) – 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

 

“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.