“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн Үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Уурхайн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн тоног төхөөрөмжийн худалдан авалт, найдвартай ажиллагааны үйлчилгээ, уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино..
Үүрэг даалгавар
- Олборлолтын багийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хүргэхийн тулд оролцогч талуудтай хамтран ажиллана
- Олборлолтын инженерүүдийн ажлыг чанартай, цаг хугацаанд нь хүргэх ажлыг удирдан зохион байгуулна
- Бүтээмжийг нэмэгдүүлэх, олборлолтын зорилтыг биелүүлэх үр дүнтэй олборлолтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй.
- Үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах, олборлолтын гарцыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийн процессыг оновчтой болгох.
- Олборлолтын үйл ажиллагааны удирдан явуулах ажлын процес бий болгоно
- Олборлолтын төлөвлөгөөг сар бүр болон долоо хоног тутмын төлөвлөгөөг гаргахын тулд Богино хугацааны төлөвлөлтийн багтай хамтран ажиллана
- Нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Барилгын багтай хамтран ажиллаж, тогтвортой олборлолтын үндсэн үзүүлэлтүүдийгхангах.
- Олборлолтын үйл ажиллагааг үр ашигтай болгоход чиглэсэн сайжруулах төслүүдийг эхлүүлэх
- Босоо малталт нэвтрэлтийн үйл ажиллагааг удирдан явуулах
- Олборлолтын шинэ тоног төхөөрөмжийг худалдан авахад дэмжлэг үзүүлэх
- Багийн гишүүн болон бусад хэлтэст техникийн дэмжлэг үзүүлэх
- Ослын судалгаа, эрсдлийн үнэлгээнд оролцож, туслалцаа үзүүлэх
- Панел 0,1,2 дээрх Хүдэр татах цэг, Хүдэр буулгуурууд болон Огтлох тэсэлгээний үйл ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих
- Тээвэрлэлтийн түвшин Хүдэр буулгуурын хэвийн жигд ажиллахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
- Тээвэрлэлтийн түвшиний Хүдэр тээвэрлэлтийн өөрөө буулгагчын бүтээмжинд хяналт тавьж сайжруулах үйл ажиллагаа зохион байгуулах
- Багийн үйл ажиллагааг гүйцэтгэх арга зүйг тодорхойлох
- Олборлолтын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэх
- Олборлолтын багийн төлөвлөгөөг сар, долоо хоногийн нэгдсэн төлөвлөгөөнд оруулах ажлыг хариуцна
- Аюулгүй ажлын орчныг удирдан зохион байгуулна.
- Бүх ажилчид болон төслийн оролцогч талуудтай сайн ажлын харилцаагхадгалж ажиллах
Тавигдах шаардлага
- Уул уурхайн инженер эсвэл ижил төстэй чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
- Уул уурхайн салбарт 5-аас дээшгүй жилийн ажилласан туршлагатай.
- Гүний уурхайн орчинд2-с дээш жил ажилласан байх
- Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй байх (аман болон бичгийн).
- B ангилалын жолооны үнэмлэх
- Хувийн зохион байгуулалт болон харилцааны соёл сайтай байх.
- Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.