“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК – Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Уул уурхайн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн зорилтот төлөвлөгөөг биелүүлэхийн тулд үйл ажиллагааны салбар чиглэлийнхээ хүрээнд олборлолтын үйл ажиллагаанд инженерчлэлийн үйлчилгээ, дэмжлэгийгүзүүлэх, олборлолтын үйл ажиллагаанд тусламж үзүүлэх ажлуудыг компанийн бодлого, журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Хүчин төгөлдөр хэрэгжиж буй аюулгүй ажиллагааны хүчин төгөлдөр хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ЭМААБО-ны холбогдох стандарт, аюулгүй ажиллагааны байнгын харилцаанд бүрэн нийцүүлж ажиллах
- Уурхайн ашиглалтын багт хүдрийн хэмжээ, агуулгын талаар өдөр тутам, долоо хоног тутмын чиглэл өгөх уурхай ашиглалтын өдөр/долоо хоног тутмын төлөвлөгөө гаргах, энэ нь тухайн жилийн урьдчилсан стратегиднийцүүлсэн байх
- Өдөр тутам, долоо хоног, сарын тайлан, тоног төхөөрөмж болон өрөмдлөг тэсэлгээний төлөвлөгөө, ажлын гүйцэтгэлийг цуглуулах, бэлтгэх, нийлэххарьцуулах, бэлтгэн гаргах
- Хамгийн сүүлд батлагдсан санал зөвлөмжид үндэслэн завсрын үе шат/овооолго/хаягдлын зураг төслийг шинэчлэх
- Ил уурхайн уурхай төлөвлөлтийн хэсэгт баг дотор ажиллаж, геологи, геотехник, уурхайн ашиглалт, уурхайн засвар үйлчилгээ, боловсруулах баяжуулах үйлдвэр, бизнесийн хөгжил зэрэг уурхайн олон баг дамнан харилцаа холбоо тогтоон ажиллаж уурхайн төлөвлөлтийн зорилт, төсөөлөл, эрэлт хэрэгцээ, үр дүнг тодорхойлох
- Жилийн төсөв, улирлын урьдчилсан тооцоо гаргахад мөрдөх компанийн стандарт, журмын дагуу бизнесийн нэгжүүдээр дамжуулан уурхайн төлөвлөлтийн үр дүнг бэлтгэн гаргаж, гол оролцогч талуудад мэдээлэх
- Гүйцэтгэсэн ажлын дэлгэрэнгүй баримт бичгийг гаргаж өгөх. Эдгээр баримт бичгийг баг дотроо ашиглахын сацуу уурхайн төлөвлөлтийн багаас гадагш мэдээлэл өгөхөд ашиглах
- Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилт, уурхайн ашиглалтын төлөвлөгөөг компанийн урт хугацааны тогтвортой ажил үүрэгтэй нийцүүлэхэд үүсэж болзошгүй зөрүүг илрүүлэх/тодорхойлох. Ингэснээр уурхайн зураг төсөл, төлөвлөлтийн төрөл бүрийн түвшин дэх, мөн уурхайн үйл ажиллагааны богино хугацаанд хэрэгжүүлэхэд учирч болзошгүй эрсдэлүүдийг урьдчилан шийдвэрлэнэ.
- Ил уурхайн барилгын ажлын төлөвлөгөөг уялдуулан зохицуулах, үе шатны бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байх
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Англи хэлний аман болон бичгийн дундаас дээш ур чадвартай байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх
- Microsoft Excel болон оффисын програмуудыг ахисан түвшинд эзэмшсэн бол давуу тал болно
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.