“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Үйл Ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Төслийн удирдлагын ерөнхий зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалтны зорилго нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлүүлэхээс эхлээд дуусгах хүртэл, төлөвлөсөн хугацаа, төсөвт нь багтаан, аюулгүй ажиллагаа, зохицуулалтын стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхэд чиглүүлж, хяналт тавихад оршино. Тодруулбал, энэ албан тушаалтан нь нь “Панель 1, 2-ын агуйлан олборлолт” болон “95 мянган тонн/хоног хүчин чадалд хүрэх” гүний уурхайн төслийг удирдана.
Энэхүү албан тушаалтан нь Төслийн удирдлага болон гүний уурхайн салбаруудад онцгой анхаарал хандуулснаар төслийн удирдлагын стандартчилсан үйл явц, үр дүнтэй засаглал, эрсдэлийн удирдлага, тасралтгүй сайжруулалтыг хэрэгжүүлэх боломжийг олгодог.
Үүрэг даалгавар
“Панель 1, 2-ын агуйлан олборлолт” болон “95 мянган тонн/хоног хүчин чадалд хүрэх” төслийн удирдлага, хяналт
- Төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалтад оруулалт зэргээр эдгээр төслийн ашиглалтын бүх хугацаанд удирдаж, зохицуулна.
- Төслийн хамрах хүрээ, хуваарь, төсөвт хяналт тавьж, ГУ-н нэгжийн илүү өргөн хүрээний стратегийн зорилтуудтай нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах.
- Олон тооны салбар чиглэлийн (инженерчлэл, худалдан авалт, техникийн үйлчилгээ, барилга, үйл ажиллагаа, санхүү гэх мэт) хүрээнд тодорхой харилцаа холбоо, хамтын ажиллагааг баталгаажуулах байдлаар, өөр өөр үйл ажиллагааны баг, оролцогч талуудыг удирдан зохицуулах.
- Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бүх процессыг дагаж мөрдөх байдлыг хангах замаар төслийн засаглал, төслийн удирдлагын албаны шилдэг туршлагыг хэрэгжүүлж, хянах.
ТУА-ны аргачлал болон стандарт:
- Бүх төслүүдийг ОТ-н тогтолцоо, арга зүйд нийцүүлэн гүний уурхайн нөхцөлд стандартчилсан төслийн удирдлагын үйл явц, арга хэрэгслийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
- Тогтсон засаглалын тогтолцоо, эрсдэлийн удирдлагын үйл явц, гүйцэтгэлийн хэмжүүрт нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд төслийн хяналт, шалгалтыг тогтмол хийнэ.
- Төслийн төлөвлөгөө, хуваарь, төсөв, удирдлагын тайлангийн өөрчлөлт зэрэг төслийн бүх үйл ажиллагааны баримт бичгийг компанийн бодлогод нийцүүлнэ.
Төсөв болон нөөцийн удирдлага:
- Уул уурхайн төслийн зорилтыг биелүүлэхийн тулд шаардлагатай хүн хүч, тоног төхөөрөмж, материалын хуваарилалтыг баталгаажуулж, нөөцийн удирдлагыг удирдан чиглүүлнэ.
- ГУ-н уурхайн төсвийг (төсөл, үйл ажиллагаа) боловсруулахад хяналт тавьж, компанийн стандартад нийцүүлнэ.
- Зардал/мөнгөний гадагшлах урсгалд хяналт тавьж, ГУ-н хэлтсүүдийн хүрээнд зардал багатай худалдан авалт, нөөц ашиглалтыг хэрэгжүүлнэ.
Эрсдэл/өөрчлөлтийн удирдлага:
- Уул уурхайн төслийн эрсдэл/асуудлыг шуурхай тодорхойлж, бууруулах стратеги болон болзошгүй нөхцөл байдлын төлөвлөгөөг боловсруулна.
- Төслийн хугацаа, зардал, нөөцийн хүртээмж, аюулгүй ажиллагаа, зохицуулалтын хэрэгжилттэй холбоотой болзошгүй эрсдэлд хяналт тавьж, тайлагнана.
- Төслийн хамрах хүрээний өөрчлөлтийг зохицуулах, тэргүүлэх чиглэл эсвэл сорилтод дасан зохицохын тулд гол оролцогч талуудтай нягт хамтран ажиллана.
Оролцогч талуудын удирдлага болон харилцаа холбоо:
- Ахлах удирдлага, ГУ-н уурхайн хэлтсийн менежерүүд болон гүйцэтгэгчид зэргээр “Панель 1 ,2-ын агуйлан олборлолт” болон “95 мянган тонн/хоног хүчин чадалд хүрэх” төслүүдтэй холбоотой холбогдох талуудтай бат бөх харилцаа тогтоож, тогтвортой байлгана.
- Төслийн гүйцэтгэл, эрсдэл, асуудал, шаардлагатай засаж залруулах арга хэмжээг онцлон тусгасан төслийн шинэчлэл, тайланг ахлах удирдлагад тогтмол гаргаж өгнө.
- Төслийн зорилго, хугацаа, хүлээлттэй уялдуулах замаар оролцогч талуудын уулзалтыг зохицуулах ажлыг удирдан зохион байгуулна.
Төслийн гүйцэтгэлийн хяналт (Төслийн удирдлага хяналт)
- Төслийн гүйцэтгэлийг тогтоосон хуваарь болон ГҮҮ-тэй харьцуулан хянаж, ажлын явцыг тогтмол тайлагнана.
- Нөөцийг үр дүнтэй хуваарилж, бүртгэх, хянах, тайлагнах зорилгоор төслийн удирдлагын программ хангамжийн арга хэрэгслүүдийг (жишээлбэл, MS Project, Primavera) ашиглана.
- Өмнөх төслүүдээс сурсан сургамжийг тодорхойлж, цаашдын санаачилгад шилдэг туршлагыг хэрэгжүүлэх замаар Төслийн удирдлагын багийн хүрээнд тасралтгүй сайжруулах санаачилгыг хэрэгжүүлнэ.
- Шууд удирдлагаас өгсөн бусад ажил үүрэг.
Тавигдах шаардлага
- Инженер, Уул уурхай, Бизнесийн удирдлага эсвэл үүнтэй ижил төстэй эсхүл дүйцэхүйц техникийн мэргэжлээр Магистр эсхүл Бакалаврын зэрэгтэй байх.
- Төслийн удирдлагын мэргэжилтэн (PMP эсхүл Lean Portfolio Management) бол давуу тал болно.
- Төслийн удирдлагын чиглэлээр 8-аас багагүй ажил ажилласан туршлагатай.
- Microsoft Office (Excel, Project, гэх мэт) болон Primavera 6 программын ахисан түвшний ур чадвартай байх
- SAP систем дээр ажиллаж байсан туршлагатай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт