Ханбогдын хөгжлийн хурдасгуур Оюу толгойн сан нь (ОТХС) Ханбогд сумыг хөгжүүлэх, хөгжлийн хөрөнгө оруулалтыг хурдасгах зорилгоор үүсгэн байгуулагдсан. “Оюу толгой” ХХК (ОТ) нь ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, ОТ ХХК, Барилга, хот байгуулалтын яамнаас (БХБЯ) хамтран боловсруулсан орон нутгийн хөгжлийн цогц төлөвлөгөө – Ханбогд сумын төвийн мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зарцуулна.
ОТХС нь бүртгэгдсэн, бие даасан, ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Тус сан нь Ханбогд сумын төвийг аюулгүй, гэр бүлд ээлтэй, амьдрахад таатай хот болгон тогтвортой хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьдралын чанар, сайн сайхан байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Ажлын байр
ОТХС-гийн Нийгмийн хөгжлийн төслийн нэгж нь Ханбогд сумын иргэд болон тус суманд шинээр шилжин суурьшигчдын амьдралын чанарыг сайжруулахтай холбоотой боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг.
Бид манай багт нэгдэж, нийгмийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой, эрч хүчтэй, ур чадвартай, төслийн менежментийн ажлын туршлагатай нэг (1) Төслийн зохицуулагч сонгон шалгаруулж авна.
Төслийн зохицуулагч нь ОТХС-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийн иргэд, болон шинээр шилжин суурьшигчдын хэрэгцээ шаардлага, хүлээлтэд нийцүүлэнболовсруулах, амжилттай хэрэгжүүлэхэд хяналт тавихад чухал үүрэг гүйцэтгэнэ. Таны мэдлэг, туршлага төслүүдийг цаг хугацаанд нь, төсвийн хүрээнд, чанартай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно. Ажил горилогч нь харилцааны өндөр ур чадвартай, орон нутгийг хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй, манай байгууллагын эрхэм зорилгод итгэл үнэмшилтэй байна.
Үндсэн ажил үүрэг, хариуцлага
Нийгмийн хөгжлийн төслийн зохицуулагч нь дараах ажлыг гүйцэтгэх боловч үүгээр хязгаарлагдахгүй:
- Төслийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт: Төслийн баг болон бусад оролцогч талуудтай хамтран төслийн судалгаа, төлөвлөгөө, загварыг боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулах;
- Хариуцсан төслийн хурал уулзалтыг зохион байгуулж, төсөлд шаардлагатай тайлан мэдээллийг нэгтгэн бэлтгэх;
- Төслийн гүйцэтгэлийг хянах, хэрэгжүүлэгч болон оролцогч талуудад зөвлөмж, санал оруулах, төслийн тайлан мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийх;
- Хариуцсан багийн баримт бичгийн бүртгэл, сайжруулалтыг хийх, багийн үйл ажиллагааны мэдээллийг нэгтгэх, тайлан гаргах;
- Төсөлтэй холбоотой байгууллагын орсон гарсан баримт бичгийн бүртгэл хийх;
- Хамтын ажиллагаа: ОТХС-гийн үйл ажиллагаанд оролцогч талууд болон иргэдийн санал, санаачилга, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд санаачилга гарган ажиллана. Хэлэлцүүлэг, хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихийн тулд орон нутгийн арга хэмжээ, форум, уулзалтуудыг хамтран зохион байгуулж, оролцоно.
- Харилцаа холбоо: Ил тод, үр дүнтэй харилцаа холбоог өрнүүлэх замаар Нийгмийн хөгжлийн төслүүд хариуцсан менежерийн удирдлага дор оролцогч талууд, орон нутгийн иргэд, байгууллага хооронд холбох гүүр болж ажиллана. Орон нутгийн иргэд, олон нийтийн санал хүсэлт, асуудлуудыг үнэн зөв, шуурхай тодорхойлох, мэдээлэх, шийдэл санал болгон ажиллана.
- Түншлэл: Сум, орон нутгийн манлайлагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд зэрэг оролцогч талуудтай хамтран ажиллаж, сум орон нутгийн хөгжлийн төлөөх нэгдмэл алсын харааг бэхжүүлж хамтын хүчин чармайлтаар нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана. Орон нутгийн иргэд, хүүхэд, залуус, үйлчилгээний байгууллагууд болон нийгмийн бүлгүүдтэй бат бэх харилцаа тогтоож, тогтвортой хамтран ажиллана.
- Тайлагнах: Төслийн үр шимийг хүртэгчдийн оролцоо, санал хүсэлт, хөгжлийн хөтөлбөрийн явц, тодорхойлсон асуудал, боломжуудын талаар Нийгмийн хөгжлийн төслүүд хариуцсан менежерт тогтмол тайлагнана.
- Бусад ажил үүрэг: ОТХС-гийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэргээр орон нутгийн хөгжлийн холбогдох төслүүдэд хувь нэмрээ оруулах, болон багийн үйл ажиллагаанд шаардлагатай бусад нэмэлт ажлыг гүйцэтгэнэ.
Тавигдах шаардлага
- Нийгмийн төслийн менежмент, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн чиглэлд ажиллаж байсан туршлагатай байх
- Орон нутгийн төрийн байгууллага болон иргэдийн онцлог, асуудал, хэрэгцээ шаардлагыг мэддэг байх
- Харилцааны өндөр ур чадвартай байх.
- Орон нутагт эерэг үр дүн гаргах/эерэг нөлөө үзүүлэхийн тулд бие дааж болон багаар ажиллах чадвартай
- Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх. Англи хэлний тодорхой ур чадвар, ойлголттой байх.
Мэдлэг, ур чадвар
- Нийгмийн шинжлэх ухаан, Төрийн үйлчилгээ, Төслийн менежмент болон үүнтэй ижил төстэй мэргэжлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэг эзэмшсэн байна.
- Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн салбарт 5 болон түүнээс дээш жил ажилласан мэргэжлийн туршлагатай байна.
- Хүүхэд, залуус болон бусад олон нийтийн бүлгүүдтэй хамтран ажиллаж байсан туршлагатай, иргэд олон нийттэй харилцах ур чадваруудыг эзэмшсэн байна.
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн/оршин суугч байвал давуу талтай.
Бичиг баримтаа info@otcf.mn хаяг руу илгээнэ үү.
Дараах бичиг баримтыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- CV (Монгол хэлээр)
- Товч намтар (Монгол хэлээр)