“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тэсэлгээний инженер  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь уурхайн олборлолтын зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг хангахын тулд компанийн бодлого, журамтай нийцүүлэн функцийн нэгжийн хүрээнд цэнэглэх болон тэсрэх үүргийг гүйцэтгэх явдал юм.

Үүрэг даалгавар

  • Тэсэлгээ, цэнэглэгээний болон дагалдах ажлуудыг ахлах ажилтны даалгавар зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх
  • Тэсэлгээний ажлын даалгаварт шаардагдах Инженер техникийн багаас ирүүлсэн зураг, төлөвлөгөөг унших, ойлгох түүнийг дагаж мөрдөх
  • Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, ЭМААБО-ны хууль тогтоомжийн мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль дүрмүүдийн хүрээнд, Оюу Толгой төслийн талбайн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журам стандартуудыг дагаж мөрдлөг болгож ажиллах
  • Ажлын байрыг эмх цэгцтэй цэвэр, аюулгүй байлгах
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлж, зохих хяналтыг хэрэгжүүлэх, шаардлагатай бол ахлах ажилтан болон холбогдох албан тушаалтанд мэдэгдэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж ажиллах
  • Хамран ажиллагсад болон уурхайн бусад хэсэг нэгж бүртэй үр дүнтэй эерэг харилцаа холбоо тогтоож ажиллах
  • Онцгой байдлын үед хэрхэн хариу арга хэмжээ авах сургалтанд хамрагдаж, бүрэн дүүрэн мэдлэг, чадвартай болсон байх.
  • Онцгой байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах.
  • ААДШ/УХААН үнэлгээ/НЭУ-ын шалгах хуудас гэх мэт ажилд холбогдох бичиг баримтуудыг ажлын талбар дээр үр дүнтэй хийж гүйцэтгэх

 

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • Тэсэлгэний ажил гүйцэтгэх эрхийн үнэмлэхтэй, В ангиллын жолооны эрхтэй
  • Гүний уурхайн нэвтрэлт нэвтрэлтийн цэнэглэгээний ажлыг хийж гүйцэтгэж байсан ажлын туршлагатай байх холбогдох ажлын байранд 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх

 

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

 

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт