“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн суурин тоног төхөөрөмжийн засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тоног төхөөрөмжийн хяналтын техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн тоног төхөөрөмжийн хяналтын техникийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Тоног төхөөрөмжийн хяналтын техникчийн үндсэн үүргүүдэд дараах зүйлс орно. Үүнд:
  • Аюулгүй ажиллах талаар эерэг хандлагыг өөрийн биеэр үлгэрлэн ажиллах
  • Шаардлагатай тоног төхөөрөмж эд ангиудад техникийн NDT үзлэг шалгалт хийх, хянах
  • Онлайн болон оффлайн мэдээллийн өгөгдөл, мэдээллийн дүн шинжилгээ хийх замаар тоног төхөөрөмж, хөдөлгөөнт төхөөрөмжид хяналт үзлэг хийх
  • Шууд удирдлагадаа аливаа тоног, төхөөрөмжид гасран аливаа чухал өөрчлөлтийг мэдэгдэх
  • Техникийн Найдвартай Байдлыг сайжруулах хөтөлбөр (Доголдол арилгах төсөл), Эвдрэлийн суурь шалтгааныг дүгнэн шинжлэх ажиллагаанд идэвхитэй оролцох, үүнд мөн ажлын талбай дээр очиж хийх үзлэг орно.
  • Компанийн ЭМААБО-ны журам, зааврын дагуу ажлыг гүйцэтгэх
  • Компанийн журам/зааврын дагуу холбогдох акт, зохицуулалт, зөвшөөрлийн хүрээнд ажиллах

Тавигдах шаардлага

  • Механик болон үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон бусад мэргэжлийн сургалт(механик, метал хийц, гагнуурчин эсвэл ижил төстэй)-д хамрагдсан эсвэл түүнтэй адилтгах боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэрэг, үнэмлэх, диплом
  • Өөрийн ажил үүргийн хүрээнд хамаарах захиргааны үүрэг хариуцлагыг биелүүлж ажилладаг байх.
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх
  • Багаар ажиллах чадвартай байх
  • Монгол болон Англи хэлний харилцааны чадвар сайн байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт