“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Гүний уурхайн Технологийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг (1) Технологийн ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж тасралтгүй сайжруулалтыг дэмжихэд оршино.
Үүрэг даалгавар:
- Үйлдвэрийн хүчин чадлыг бүрэн ашиглах чиглэлд өгөгдлийн шинжилгээг тогтмол гүйцэтгэх.
- Онцгой байдлын удирдлагын системийн бэлэн байдлыг хангах, боловсронгуй болгох.
- Үйл ажиллагааны өгөгдлийн чанарыг хариуцах.
- Гүний уурхайг хянах техникийн системүүдийг бий болгох, төгөлдөржүүлэх.
- Ээлжийн нэгдсэн төлөвлөгөөг биелүүлэх шийдвэр гаргалтыг хөнгөвчлөх, түргэвчлэхэд туслах арга хэрэгслүүдийг хөгжүүлэх, дэмжих
- Гүний уурхайн цаг ашиглалтын загварын зөв ашиглалтад хяналт тавих, зөвлөх.
- Бидний ажлын арга барил болон ОТ зан үйлийн дагуу үнэнч, шударга, тууштай ажиллах.
Тавигдах шаардлага:
- Инженерийн, Системийн засвар үйлчилгээний эсвэл ижил төстэй технологийн салбарт 3-5 жил ажилласан туршлагатай байх, үүнээс 2-оос дээш жилд нь уул уурхайн технологи дагнан эсвэл ижил төстэй мэргэжлийн инженерийн чиглэлээр ажилласан туршлагатай.
- Үйл ажиллагааны болон үйлдвэрлэлийн системүүдийн хамтаар Оюутолгойн гүний уурхайд одоо ашиглагдаж буй технологиудын талаар мэдлэг, туршлагатай бол давуу тал болно.
- Уул уурхайн төрөл бүрийн технологиуд болон үйл ажиллагааны хэсгүүдийн мэдлэг туршлагатай болон Мэдээлэл технологийн стандарт, дүрэм журмын дагуу ажилласан мэдлэг туршлагатай.
- Нээлттэй эхийн төслүүд (Linux Ubuntu & Redhat, Prometheus, Grafana monitoring г.м.,) болон скрипт(Powershell, T-SQL) програмчлалын хэлүүд дээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.
- Хөгжлүүлэлт болон үйл ажиллагааны бодит орчин дахь чухал уул уурхайн системүүд өөрчлөлтийн менежмент (патч болон шинэчлэлт) дээр ажилласан туршлагатай.
- Инженерчлэлийн болон техникийн өндөр ур чадвартай, асуудал шийдвэрлэх болон бүтээлч сэтгэлгээний өндөр ур чадвартай.
- Удирдлагын, цагийн зохион байгуулалтын, зохион байгуулах, удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлэх өндөр ур чадвартай, хоурд шаардсан, ачаалалтай орчинд ажилласан туршлагатай.
- Эерэг хандлагатай, сорилт, бэрхшээлтэй тулж, даван туулах хүсэл зоригтой.
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:
Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:
Монгол улс, Улаанбаатар 14240 Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг Моннис Цамхаг, 1 давхар |
Утас: +(976) – 7010-3604 |
Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.
Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.
“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй “Оюу mолгой” ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид “Оюу mолгой” ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.
“Оюу толгой” ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.