“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК – Гүний уурхайн үйл ажиллагаа – Үйл ажиллагааны бэлэн байдлын хэлтэст, Улаанбаатар хотод 5 хоног ажиллаж 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Техникийн бичиг баримт боловсруулагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь нэг /1/ жилийн хугацаатай.

Энэхүү ажлын байрны зорилго нь засвар болон үйл ажиллагааны Ажлын cтандарт журам, тоног төхөөрөмжийн ашиглалтын өмнөх шалгалтын хуудсыг ОТ дүрэм журам, ноцтой эрсдэлийн удирдлагуудад нийцүүлж мөн оператор болон засварын ажилчид тухайн ажлыг хэрхэн аюул осолгүйгээр хийх талаар бүрэн ойлголт өгсөн бичиг баримтуудыг мэргэжлийн түвшинд бичин боловсруулахад оршино.

Үүрэг даалгавар

Үйл ажиллагаа

  • Ажлын Стандарт Журам боловсруулж, шинэчлэн сайжруулах
  • Багийн гишүүд, хэрэглэгчид, удирдлагуудаас мэдээлэл цуглуулах, бүртгэх. Шаардлагатай хурлуудад оролцон бичиг баримтын өөрчлөлт, шаардлагыг тодорхойлох.
  • Техникийн систем болон бусад цогц утга агуулга бүхий мэдээ мэдээллүүдийг бусдад амаар болон бичгээр тайлбарлах
  • Багаар ажиллах – Үйл ажиллгааны болон засвар үйлчилгээний багуудтай өөрийн санаачлагаар хамтарч ажиллах
  • Бичиг баримтын стандарт, арга зүй, дадлагыг хариуцан ажиллах
  • Сургалтын материал болон бусад бүтээгдэхүүн, хэлтсийн бусад холбогдох материалуудыг боловсруулах
  • Тоног төхөөрөмж болон уурхайн үйл ажиллагаатай холбоотой бусад бичиг баримт, холбогдох хяналтын бичиг баримт, журмуудын эх хувийг боловсруулах, шинэчлэх
  • Төслөөс хүлээлгэн өгч буй инженерийн бичиг баримтын бүрдлийг хянах, бүртгэх
  • Бичиг баримтын хөтлөлтийг нягт нямбай хийх
  • Төслийн хуваарь, хөтөлбөрт уялдуулан ажлаа эрэмбэлж зохицуулах
  • Ажилтнууд, оролцогч талууд, удирлагуудад бичиг баримтын талаар тайлагнах

Бизнест чиглэсэн хамтын ажиллагаа

  • Төлөвлөгч нарын үйл ажиллагааг дэмжиж, техникийн найдвартай ажиллагааг шаардагдах баримт бичгүүдийг хугацаанд нь боловсруулах замаар хангаж ажиллах

Стратегийн ач холбогдол

  • Рио Тинто Бизнес Шийдлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Хүнд чиглэсэн ажиллагаа

  • Өөрийн ажлын гүйцэтгэл, өөрийгөө хөгжүүлэх, зан харьцаандаа хариуцлагатай байж ажлаа зөв удирдах
  • Хамтын ажиллагаа, Үнэ цэнийг бий болгох замаар хувийн бөгөөд байгууллагын ажилд үр дүн гаргах үүднээс ажлын процесс, дадлага, системд дэмжлэг үзүүлж ажиллах
  • Өөрийн ажлын гүйцэтгэлийг удирдан зохицуулж хувийн болон байгууллагын үр дүнг хүртэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролыг Инженерчлэл эсвэл Уул уурхай, Сэтгүүл зүй, Олон нийттэй харилцах эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр төгссөн байх.
  • Техникийн баримт бичиг боловсруулах, ашиглах ажил 2-с доошгүй жил хийсэн, эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан энэ чиглэлийн ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх.
  • Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх.

 

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)