“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн Тактикийн Үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1)Тактикийн нэгтгэлийн ахлах мэргэжилтэн  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажил үүргийн зорилго нь долоо хоног тутмын болон ээлжийн түвшний хуваариудыг нарийвчилсан, оновчтой байдлаар гаргаж, гүний уурхайн үйл ажиллагааг үр дүнтэй явуулах нэгтгэл болон, зохицуулалтууд хийх. Мөн дунд хугацааны төлөвлөлт болон өдөр тутмын гүйцэтгэлийн хоорондох чухал холбоос болж ажиллахдаа, үйлдвэрлэлд хүрэх төслийн чухал замуудын зорилтууд нь аюулгүй, үр ашигтай, үйлдвэрлэлийн үндсэн зорилтуудад нийцсэн байхад анхаарах.

Үүрэг даалгавар

  • Оюу Толгой компанийн үнэт зүйлсийг баримтлан ажиллах.
  • Гүний уурхайн дунд түвшний төлөвлөгөө, болон үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй уялдуулан долоо хоног тутмын хуваарийг боловсруулж, нэгтгэх ажлууд дээр багаа удирдан чиглүүлэх.
  • Нарийвчилсан, гүйцэтгэх боломжтой ээлжийн (өдөр тутмын) хуваарийг боловсруулж, үйл ажиллагааны багуудад танилцуулж, хүлээлгэн өгөх ажлууд дээр багаа удирдан чиглүүлэх.
  • Үйлдвэрлэлийн зорилтыг биелүүлэхэд шууд нөлөөлөх төслийн чухал замыг тодорхойлж, эрэмбэ тогтоож, гүйцэтгэл хариуцсан багуудаар дамжин үр дүнтэй хэрэгжихэд нь анхаарах.
  • Үйл Ажиллагаа, Засвар Үйлчилгээ, Инженер болон бусад дэмжлэг үзүүлэх багуудтай хамтран ажиллаж, нөөц, тоног төхөөрөмж болон нэгдсэн төлөвлөлтийн үйл ажиллагааны эрэмбийг нэгтгэн уялдуулах.
  • Долоо хоног тутмын болон ээлжийн хуваарийн хурлуудыг үр дүнтэй хөтөлж, шийдэл олох шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, багуудад үүрэг даалгавар болгон өгөх, мөн хэлтэс хоорондын ажлын уялдаа холбоо, нэгдсэн ойлголтыг бий болгож ажиллах.
  • Хэрэглэгч талын өгсөн санал сэтгэгдэл болон гүйцэтгэлийн өгөгдлүүд дээр үндэслэн долоо хоног тутамын болон ээлжийн хуваарьт, мөн тэдгээрт ашигладаг хэрэгсэлүүдэд тасралтглэнүй сайжруулалт хийх
  • Багийн гишүүдийнхээ чадамжийг нэмэгдүүлэх, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор чиглүүлэг өгч, заан сургаж, дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Батлагдсан ээлжийн хуваарийг ээлжийн гүйцэтгэлийн хяналт зохицуулалт хийх баг бүрэн ойлгож хүлээн авсан эсэхийг хамтран магадлаx;
  • Долоо хоног тутмын болон ээлжийн хуваарьт гарсан зөрүүг Тактикийн инженерчлэлийн багтай хамтран илрүүлж, холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авах;

Тавигдах шаардлага

  • Уул уурхайн инженер, Уурхайн ашиглалтын менежмент эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй (Магистрын зэрэгтэй бол давуу тал болно).
  • Уул уурхайн нарийн төвөгтэй орчинд төлөвлөлт болон ээлжийн хуваарь гаргах процессыг удирдан зохион байгуулж байсан 5-с багагүй жилийн туршлагатай байх.
  • Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт