“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн тактикийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Тактикийн нэгдсэн хуваарь гаргагч  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны гол зорилго нь гүний уурхайн долоо хоногийн төлөвлөгөөг тактикийн хяналтын өрөөний багаар дамжуулан амжилттай хэрэгжихүйц ээлжийн нэгдсэн хуваарь болгон цаг тухайд нь чанартай гаргахад оршино.

Үүрэг даалгавар

  • Гүний Уурхайн ээлжийн нэгдсэн хуваарь болон Үйлдвэрлэлийн ээлжийн хуваарь гаргах;
  • Оюутолгой компанийн үнэт зүйлсийг баримтлан ажиллах;
  • Гүний уурхайн харилцагч багуудын ээлжийн хуваарийг тухайн багийн хуваарь гаргагчтай хамтран ажиллаж нэгтгэх;
  • Батлагдсан ээлжийн хуваарийг ажил гүйцэтгэх ахлах ажилтнууд болон операторууд бүрэн ойлгосон эсэхийг Тактикийн хяналтын өрөөний багтай хамтран магадлах;
  • Ээлжийн хуваарьт гарсан зөрүүг Тактикийн инженерчлэлийн багтай хамтран илрүүлж, холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авах;
  • Ээлжийн хуваарь гаргах процессийг тасралтгүй сайжруулах зорилгоор Үйл ажиллагааны Удирдлагын Системийн (MOS) багтай хамтран ажиллах;
  • Аюулгүй байдлын манлайлал үзүүлэх, ноцтой эрсдлүүдийг удирдах, уурхайн үйл ажиллагааны төлөв байдлыг ажиглах зорилгоор Гүний уурхайд долоо хоног бүр орж үйл ажиллагаатай танилцах;
  • Долоо хоногийн нэгдсэн төлөвлөгөөний явцад санал оруулах;

Тавигдах шаардлага

  • Баклавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
  • Уул уурхайн инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлтэй байвал давуу талтай
  • 2-оос доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Харилцааны өндөр ур чадвартай байх
  • Нарийн төвөгтэй асуудал шийдвэрлэх чадвартай байх;
  • Аюулгүй ажиллагаа болон холбогдох тогтоосон дүрэм журмыг тууштай дагаж мөрддөг байх
  • Ажлын байран дахь аюулыг тодорхойлох, эрсдлийг удирдах чадвартай байх
  • Excel, PowerPoint зэрэг MS Office програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх
  • Өгөгдөл болон мэдээллийн дүн шинжилгээ хийх, менежментийн өндөр ур чадвартай байх
  • Deswik эсвэл ижил төстэй програм хангамж ашиглаж байсан туршлагатай байх
  • Англи хэлний аман болон бичгийн өндөр чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт