“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК, Гүний Уурхайн Босоо амны үйл ажиллагаа, ложистикийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Тавцангийн оператор ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь тавцангийн хэсэгт материал болон хүн тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, гадаргын ангилах ялгах талбайн ажиллагааг явуулах

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны болон ээлж эхлэхийн өмнөх хуралд оролцох
  • Босоо амаар хүн, материал, оосорлон буулгах эд зүйлсийг зөөвөрлөхөд дэмжлэг үзүүлэх
  • Тоног төхөөрөмжид ажил эхлэхийн өмнө шалгалт хийх
  • Материал зөөх тоног төхөөрөмж ажиллуулах (Ачигч, телехандлер, телескопик, сэрээт ачигч, гүний уурхайн ачааны машин гэх мэт)
  • Материалын бэхэлгээ хийх, тоног төхөөрөмжийн дохиочин ажилд дэмжлэг үзүүлэх
  • Газар дээрх бетон зуурмагийн гулгуур хоолойны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Газар дээр чулуулаг гаргах ажлыг гүйцтгэх
  • Ажлын байранд үзлэг шалгалт хийж, эмх цэгцтэй байлгах
  • ААДШ бичих, АСЖ-уудыг багийнхантай хамтран хөтлөх, хянах
  • Зааварчилгаа авах, хийх ажил үүргээ ойлгох,
  • Босоо амын багийн засвар үйлчилгээний ажилд дэмжлэг үзүүлэх
  • Бүх ажлыг Төслийн талбайн аюулгүй ажиллагааны стандартын дагуу явуулах
  • Ахлах ажилтан өгсөн зааврын дагуу ажиллах
  • Ахлах ажилчид болон багийн ахлагч нараас даалгасан бусад үүргийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Монгол Улсын жолооны хүчин төгөлдөр В,C,Д,M ангиллын жолооны үнэмлэхтэй байх
  • Хүнд машин механизм жолоодох эрхийн үнэмлэх эсвэл үүнтэй дүйцэхүйц ажил хийж байсан ажлын туршлагатай байх
  • Гүний уурхайн орчинд 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Материал тээвэрлэлтийн тоног төхөөрөмжийг ажиллуулах чадвартай байх
  • Багийн гишүүд болон хяналт шалгалтын хүрээнд харилцах чадвартай байх.
  • ЭМААБООН-ын дадал зуршлыг хэрэгжүүлэхийг байнга хөхүүлэн дэмжиж, аливаа үл нийцлийг багийн гишүүдтэй хамтран шуурхай шийдвэрлэх;
  • Кран ачаа өргөх болон оосорлогоо,дохиочин хийх ур чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

 

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)