“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Сургалтын хэлтэст болон үйл ажиллагааны засварын хэлтсүүд хамтран хэрэгжүүлдэг “Дадлагажигч ажилтан” хөтөлбөрийн хүрээнд Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах Баяжуулах үйлдвэрт тав (5), Гүний уурхайд дөрөв (4) нийт (9) Суурин тоног төхөөрөмжийн засварчин мэргэжлийн дадлагажигч ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 2 жилийн хугацаатай болно.
Энэхүү ажлын байрны зорилго нь Мэргэжлийн ур чадвартай, туршлагатай ажилтан бэлтгэх зорилготой уг хөтөлбөр нь инженер, техникийн мэргэжилтэй шинэ төгсөгчдөд уурхайн талбай дахь сургалтын төвд тусгай хөтөлбөрийн дагуу суралцаж, засварын багт ажиллан бодит туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлдэг.
Үүрэг даалгавар
- Сургалт болон ажлын байрны дадлагажих ажлуудад бүрэн хамрагдах, ур чадвараа үнэлүүлэх, ажлын тайлан бичих (сургалт, дадлагын харьцаа 30/70 хувь).
- Дадлагын газрын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй ашиглалтанд анхаарах.
- Харъяа засварын хэлтэс, багийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг чанартай, төлөвлөсөн хугацаанд үр бүтээмжтэй, стандарт ажлын журмын дагуу аюулгүй хийж гүйцэтгэхэд оролцох.
- Ажил үүргийг гүйцэтгэхэд юу шаардагдах, хэрхэн гүйцэтгэх зэргийг урьдчилан харах, гүйцэтгэх дарааллыг тодорхойлж нөөц, бололцоог үр дүнтэй зарцуулахад анхаарч, аюулгүй ажиллагааны тогтоосон дүрэм, журмыг мөрдөн ахалж буй ажилтны хяналтан дор гүйцэтгэх, аюулгүй, ажлын байрны эмх цэгцийг сахин ажиллах.
Тавигдах шаардлага
- Үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн механик эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр Мэргэжил боловсрол сургалтын төв, Политехник коллежийг төгссөн тодорхой ажлын туршлагатай эсвэл дээрх чиглэлээр баклаврын зэрэгтэй төгсөгч байх.
- Тооцоолон бодох, мэдээлэл датанд үндэслэн үнэн зөв бодитой шийдлүүдийг тодорхойлох, мөн үүссэн нөхцөл байдалд үндэслэн асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэх чадвартай байх.
- Шинэ зүйлд соргог байж, бие даан суралцаж өөрийгөө тогтмол хөгжүүлэх эрмэлзэлтэй байх.
- Компьютер болон Microsoft Office програм ашиглах чадвартай байх.
- Багаар ажиллах болон харилцааны ур чадвар сайтай байх.
- Англи хэлний дунд шатны мэдлэгтэй бол давуу талтай.
- Өмнөговь аймгийн иргэн бол давуу тал болно.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Хөтөлбөрийн хугацаанд цалинтай дадлагажина.
- Хөтөлбөрийн төгсгөлд, ажлын байранд бие даан ажил үүргийг гүйцэтгэх чадвартай ажилтан болсон байна.
- Тухайн мэргэжлээр ур чадвар сайтай ажилтан болж бэлтгэгдснээр, цаашид ОТ уурхай болон бусад салбарт ажлын байрны сонгон шалгаруулалтад өрсөлдөхүйц ажилтан болсон байх боломжтой.
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц.
- Тэтгэвэр/хуримтлалын сан.
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт