“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн Техник болон Нэгдсэн төлөвлөлт– Уурхайн техник үйлчилгээний хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин хуваарьтайгаар ажиллах нэг (1) Структур Геологич ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь нь Ил уурхайн төлөвлөлтийн багаас төлөвлөсөн зорилтод хүрэхийн тулд Ил уурхайн геологийн багийг удирдаж зохион байгуулахад чиглэнэ. Уг албан тушаалын үүрэг нь геологийн ажлуудыг цаг хугацаанд нь гүйцэтгэж тэдгээрээс гарсан үр дүнг структур геологи, хүдэр хяналт, уурхайн төлөвлөлт болон уурхайн олборлолтын ажилд нэвтрүүлэх, мөн эдгээр салбар нэгжүүдтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргахад туслахад чиглэнэ.
Энэхүү албан тушаал нь структур геологийн ажлын зохицуулалт, геотехник, хүдэр хяналт болон нөөцийн ашиглалттай холбоотой тодруулах ажлуудыг цаг хугацаандаа хийгдээгүйгээс болж уурхайн олборлолт төлөвлөсөн хугацаандаа явагдаж байгаа зэрэгт хяналт тавьж ажиллана.
Үүрэг даалгавар
- ЭМААБО-ны холбогдох стандартуудын дагуу ажиллах, мөн бусдын эерэг хандлагыг хөхүүлэн дэмжиж аюулгүй ажиллагааны талаар идэвх, санаачилгатай ажиллах.
- Ил уурхайн геологийн өдөр тутмын дараах ажлуудыг зохицуулж ажиллана.
- Ил уурхайн геологийн зураглал, хайгуулын болон тэсэлгээний цооногийн бичиглэлийн хяналт.
- Геологийн мэдээлэл, бичиг баримтуудыг зөв зохистой удирдаж хадгалах, тэдгээрийн хамгаалалт, аюулгүй талыг шийдсэн системийн талаар өөрийн мэдлэгийг дээшлүүлэх.
- Геологийн, геотехник, төлөвлөлт, нөөц, уурхайн олборлолт, болон металлургийн багуудтай хамтран ажиллаж структур геологийн тайлалтай холбоотой асуудлуудад (жишээ нь: структур геологийн моделийн тайлал, холбогдох тайлан, материалууд, уурхайн ханын зураглал түүнд хяналт шалгалт) оролцох.
- Өндөр эрсдэлтэй эрсдэлтэй газруудыг тодорхойлж эрсдэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг хөгжүүлэхэд туслах.
- Тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, түүнийг үр ашигтайгаар нэвтрүүлэхийн тулд уурхайн орчинд өөрийн баг, удирдлага болон гэрээт компанийн ажилчидтай нягт хамтран ажиллах.
- Олборлолтын болон туслах багуудтай өргөн хүрээнд хамтран ажиллаж шаардлагатай тусламж, нөөц бололцоог нийт төслийн хэмжээнд хүргэх талаар ажиллах.
- Ил уурхайн геологийн салбарын хөгжлөөс хоцрохгүй байж шинэ мэдээ мэдээллийг тогтмол авч тухайн мэдээлэл, мэдлэгээ ирээдүйн шинэ нээлт, ололтын төлөө хийгдэж буй хөтөлбөрүүдэд зориулан ашиглах.
- Үнэт зүйлсийг ухамсарлаж эрхэм болгон хамтран ажилласнаар хувийн болон байгууллагын амжилтад хүрэх.
- Өндөр түвшний ур чадвартай байж бизнесийн ёс зүйг мөрдөн ажиллах.
- Уурхайн ажиллагаанд ил уурхайн ажлыг амжилттай явуулахад нөлөөлөх бизнесийн хүчин зүйлсийн талаар мөн тэрхүү амжилтад геологи хэрхэн чухал үүрэгтэй болохыг ойлгох.
Тавигдах шаардлага
- Геологи эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 3-с доошгүй жил геологи, геотехник, уул уурхайнчиглэлээр ажиллаж туршлага хуримтлуулсан байх.
- Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай байх.
- Байгууллагын бодлого, журмыг ойлгон, дэмжин ажиллах чадвартай байх.
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)