Оюу Толгойн ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажилтнуудынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

 

Ажлын байр

 

Оюу Толгой ХХК-ийн Шинэчлэлт, Бизнес Сайжруулалтын газарт Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Сайжруулалтын хэрэгжилтийн шинжээч ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн S2S-ийн жилийн зорилтыг биелүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа Бизнес шинэчлэлийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино. Ингэхдээ гол харицагч талуудай харилцаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.

Үүрэг даалгавар:

 

  • Өгөгдөл, мэдээллийн үр ашигтай байдал, чанарыг сайжруулах, оновчтой байлгах үүднээс мэдээлэл цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх, зохих системийн боловсруулах, хэрэгжүүлэхэд туслах;
  • Санаа, санаачилгын талаарх мэдээллийг цуглуулах, тайлан гаргах, уулзалт хурлуудыг зохион байгуулах, багийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
  • Баг хамт олон, харилцагч талуудтай хийж байгаа хурал, уулзалтаас гарсан ажлын төлөвлөгөөг хөтлөх, бүртгэх, хянах, шинэчлэх, гүйцэтгэсэн ажлыг хаах, оролцогч талуудад ажлын явцыг тайлагнах;
  • Шаардлагатай үед хурал удирдах;
  • Бизнес шинэчлэлийн зорилго, зорилтод хүрэхийн тулд хийгддэг сайжруулалтын төслийн мэдээллийн санг дүүргэх ажилддэмжлэг үзүүлэх;
  • Сайжруулалтын шинэ санаа, санаачилгуудыг тодорхойлох, бизнесийн боломжийг нээх ажилд дэмжлэг үзүүлж, мэдээллийн сангийн системийг сайжруулахад дэмжлэг үзүүлж хөгжүүлэх;
  • Цахим бүртгэл ба тайлан боловсруулах хэрэгслүүдийг (Momentum ба Power BI гэх мэт) сайжруулах, хөгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх;
  • Явцын тайлангуудыг боловсруулж, харилцагч талуудад өгөх;
  • Бизнес сайжруулалтын ажилд дэмжлэг үзүүлэхдээ гол харилцагч талуудтай харилцаа холбоо тогтоож, түүнийгээ өргөтгөх, сайжруулах;
  • Аливаа санаа, санаачилгыг системд бүртгэх, хөтлөхөд зориулж шаардлагатай сургалт, дэмжлэгийг харилцагч талуудадөгөх;
  • Бизнес шинэчлэлийн систем, хэрэгсэл, аргачлалыг дүрмийн дагуу ашиглах тухай сургалтуулыг явуулах;
  • Сургалт, хэрэглээний материалуудыг шаардлагатай үед шинэчлэх;
  • Багийн дотоод сайжруулалтын ажлуудыг зохион байгуулах, гүйцэтгэх.

Тавигдах шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Санхүү, Бизнес, Инженер эсвэл эдгээртэй ижил төстэй мэргэшлийн чиглэл..
  • 2+ ба түүнээс дээш жилийн хугацаанд дүн шинжилгээ, сайжруулалтын ажил дээр ажиллаж байсан туршлагатай байх.
  • Англи, Монгол хэл дээр баримт бичиг, танилцуулга боловсруулах, харилцааны сайн ур чадвартай байх
  • Оролцогч талуудтай хамтран ажиллах гойд чадвартай, янз бүрийн орчин нөхцөлд ажил хийж байсан хүмүүстэй ажиллах чадвартай байх.

 

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Товч намтар (Aнгли, Mонгол хэлээр)
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Aнгли, Mонгол хэлээр)