“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – ЭМААБОАБ-ын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Онцгой байдлын багийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь Оюу Толгойн уурхайн талбарт болон бүс нутгийн хэмжээнд гал унтраах, аврах үйл ажиллагааг үр дүнтэй явуулахад дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
Үүрэг даалгавар
- Компанийн бүх аюулгүй ажиллагааны бодлого, стандарт, дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллах
- Гал унтраах, аврах, сургалт дадлага, өдөр тутмын үйл ажиллагаанд гал унтраах автомашиныг аюулгүй жолоодож, үр ашигтайгаар ажиллуулах
- Гал унтраах автомашин болон түүнд суурилагдсан тоног төхөөрөмж, нөөц, хувцас хэрэглэл, багаж хэрэгслийн бэлэн байдлыг ханган ажиллах
- Гал унтраах автомашин болон түүнд суурилагдсан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд дэмжлэг үзүүлэн ажиллах
- Уурхайн талбар дахь барилга байгууламж, зам гарц, гидрант, усны эх үүсвэр зэрэг мэдээллийг мэддэг байх түүнийгээ тогтмол сэргээж ажиллах
Тавигдах шаардлага
- Гал унтраах, аврах ажиллагааны чиглэлээр 5-аас доошгүй жилийн ажлын туршлагатай
- Гал унтраах үндсэн албаны автомашин жолоодож байсан туршлагатай
- Өмнө нь уул уурхайн салбарт ажиллаж байсан бол давуу талтай
- Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай
- B, C ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт