“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүнийн Уурхайн Тактикийн Үйл Ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах дөрөв (4) Олборлолтын хянагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Олборлолтын багийн ээлжийн төлөвлөгөөг аюул осолгүй, цаг хугацаандаа, төсөвтөө багтаан гүйцэтгэн биелүүлэх нь энэхүү ажлын байрны гол зорилго юм.
Үүрэг даалгавар
- Ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэл болоод нийцлийг хангахаар Олборлолтын багийн ээлжийн төлөвлөгөөнд богино давтамжит хянан зохицуулалт хийнэ;
- Газрын гадаргад тээвэрлэн гаргах хүдэр, чулуулгийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Олборлолтын багийн нөөцөд богино давтамжит хянан зохицуулалт хийнэ;
- Ээлжийн турш олборлолтын багийн үйл ажиллаагаатай хамааралтай гаргасан ажлын хуваарийн өөрчлөлт, шийдвэрүүд ээлжийн төлөвлөгөөг биелүүлэхэд чиглэсэн байхыг хариуцна;
- Олборлолтын багийн үйл ажиллагааны нөөцийг цаг тухайд нь зохистой, оновчтой байхаар зохицуулан, удирдана;
- Онц байдлын удирдлагын ажил үүргийг холбогдох журмын дагуу гүйцэтгэнэ;
- ОТ Далд уурхайн радио холбоо харилцааны протоколын дагуу радио холбоогоор операторуудад ажлын урам зориг өгч харилцана
- Уурхайн үйл ажиллагааны дата, ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн зөрүүний шалтгаан болоод Тактикийн хянан зохицуулалтын багийн гаргасан шийдвэрийн бүртгэл хөтөлнө;
- Тухайн ээлжийн аюулгүй ажиллагаа, ажлын гүйцэтгэл, үйл ажиллагааны төлөвийн мэдээллийг ээлж хүлээлцэхдээ бүрэн гүйцэт дамжуулна;
- Ээлжийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн зөрүү ойлгомжтой тайлагнагдан, засаж залруулах арга хэмжээ авах боломжтой болгоход Тактикийн инженерчлэлийн багтай хамтран ажиллана;
- Тактикийн хянан зохицуулалтын процессуудыг тасралтгүй сайжруулахын тулд Далд уурхайн удирдлагын тогтолцооны багтай хамтран ажиллана;
- Ээлжийн төлөвлөгөөний төсөлд санал зөвлөмж өгөх замаар Тактикийн нэгдсэн төлөвлөлтийн багтай хамтран ажиллана;
- Чухал мэдээллүүдийг далд уурхайн ажилчдад цаг тухайд нь бүх радио сувгаар зарлана;
- Шаардлагатай үед бусад Тактикийн хянан зохицуулагчдыг орлоно;
- Тактикийн үйл ажиллагааны хэлтсийн эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлүүд, зорилтыг хэрэгжүүлэхэд манлайлна;
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- 2-оос доошгүй жил уурхай, төслийн төлөвлөлтийн чиглэлээр ажилласан байх
- Төлөвлөлтийн болон системийн цогц ажлууд хийж байсан туршлагатай байх
- Компьютерийн дунд түвшний мэдлэгтэй байх, үүнд Microsoft Excel, Office багц ашиглах чадвартай байх
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn
цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт