“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн үйлдвэрлэлийн хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Олборлолтын түвшний ахлах ажилтан  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, уурхайн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжид хамаарах олборлолтын түвшний ажлыг компаний дүрэм, журмын дагуу аюулгүйгээр үр дүнтэй зохион байгуулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Өөрийн болон өөрт хамаарах баг хамт олныхоо ажлын цаг зохион байгуулалтыг хамгийн бүтээмж өндөр байхаар зохицуулалт хийнэ.
  • Ажилтнуудын ээлжийн хуваарийг хүн хүчний дутагдал үүсэхээргүй зохицуулалт хийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар ажиллуулана
  • Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, ЭМААБО-ны хууль тогтоомжийн мөн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль дүрмүүдийн хүрээнд, Оюу Толгой төслийн талбайн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журам стандартуудыг дагаж мөрдлөг болгож ажиллах ба ажилтнуудынхаа энэ талын боловсролд байнгын сайжруулалт хөгжүүлэлт хийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
  • Осол зөрчлийг тэглэж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байлгах аюулгүй ажиллагааны бодлого журам болон бусад хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн ажлын байрны үзлэг шалгалтыг тогтмол хийж гүйцэтгэнэ.
  • Уурхайн багынханд ХХХ-ийг зөв зохистой хэрэглэж арчилж тордох (ариг гамтай хэрэглэх) стандарт тогтооход үлгэр жишээ үзүүлэх.
  • ААДШ/УХААН үнэлгээ/НЭУ-ын шалгах хуудас гэх мэт ажилд холбогдох бичиг баримтуудыг ажлын талбар дээр үр дүнтэй гүйцэтгэн үлгэрлэх мөн гүйцэтгэл хэрэгжилтэд байнгын хяналттай байна.
  • Амь нас хамгаалах 7 дүрмийг баримтлан ажиллаж ажилтнууддаа дадал болгоно.
  • Осол зөрчил, бэртэл гэмтлийг нэн даруй өөрийн шууд удирдлага болон хамаарах албанд журмын дагуу мэдээлэлж (ЭМААБО-ны хэлтсийн туслалцаатай) судалгаа шинжилгээний ажилд оролцоно.

Тавигдах шаардлага

  • Бүрэн дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг мэргэжлийн сургууль, мэргэжлийн сургалтын төвийн хөтөлбөрт (жишээ нь ажлын байрны дадлагажих хөтөлбөрүүд) хамрагдан диплом, гэрчилгээ авч эзэмшсэн байх.
  • В ангиллын жолооны эрхтэй
  • Гүний уурхайн нэвтрэлт, олборлолтын өргөн мэдлэгтэй байх ба уулын ажлын эргэлтийг хамгийн аюулгүйгээр үр ашигтайгаар зөв зохистой зохион байгуулах, шийдвэр гаргах түвшинд 3-аас багагүй жилийн ажлын туршлагатай байх.
  • Тэсэлгээ, цэнэглэгээний ажлын туршлагатай байхаас гадна өөрийн багт харьяалагдах Симба, Кабельтэк, Утгуурт Ачигч болон Бетон шүршигч (гүний уурхайн) зэрэг тоног төхөөрөмжүүс дээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Бичгийн болон ярианы англи хэлний мэдлэгтэй байх
  • Microsoft office (Word, Excel), PowerPoint программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт