“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Мэдээлэл технологи – Мэдээлэл технологийн үйл ажиллагааны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хуваарьтайгаар ажиллах нэг (1) МТ үйл ажиллаганы ахлах инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн талбарт дэмжлэг үзүүлэх чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Мэдээллийн технологийн Үйл ажиллагаа ба Уурхайн Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн МТ-ийн үүрэг, хариуцлагын хүрээнд Гүний уурхайн аюулгүй ажиллагааны соёлыг таниулах, дэмжиж ажиллахад үлгэр дуурайлал үзүүлэн манлайлах
- Ахлах ажилтан, Ахлах мэргэжилтэн, Менежер болон бусад гишүүдэд хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх практик шийдэл боловсруулахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх.
- Баг дотроо тухайн чиглэлийг хариуцсан мэргэшсэн инженерийн хувьд Гүний уурхайтай холбоотой системүүдийн хэвийн ажиллагааг хариуцна
- Шаардлагатай тохиолдолд хэрэглэгчдэд зөвлөгөө өгөхөд тухайн чиглэл хариуцсан мэргэшсэн инженерийн хувиар дэмжлэг үзүүлэх
- МТ-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний багийн ажлын хамрах хүрээтэй холбоотой ГУ-н бүх системийг сурч, эзэмшиж, шаардлагатай мэдээлэл/мэдлэгийг багийнхандаа өгөх
- Уурхайн Хэрэглэгчийн үйлчилгээний баг, ГУ-н Олон нийттэй харилцах баг болон ГУ-н Үйл ажиллагаа, Уурхайн зохицуулалт, Хяналтын өрөөний холбогдох багуудад ахисан түвшний техникийн дэмжлэг үзүүлэх, шийдлээр хангах.
- Олон хэрэглэгчийг хамарсан эсвэл давтагдан хэрэглэгчдэд тохиолдож байгаа тохиолдлуудын үндсэн шалтгааныг олж, нөлөөллийг бууруулах арга хэмжээг тодорхойлоход чиглүүлэх
- Компьютер, принтер, YSoft терминал гэх мэт Хэрэглэгчийн үйлчилгээний багийн дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг техник хангамжуудад дэмжлэг үзүүлэх, засварлах, суулгах, болон Outlook зэргийн хэрэглэгчийн нэвтрэх эрхийг тохируулах.
- Байнга хэрэглэдэг материал, чухал сэлбэг хэрэгсэл зэрэг Хэрэглэгчийн үйлчилгээний багийн бараа материалын нөөцийг хүчин төгөлдөр үйлчилж буй журмын дагуу байнга шалгаж, байнга бэлэн байлгах
- Хэрэглэгчийн үйлчилгээний төвд ирсэн бүх хүсэлтийг бүртгэж, тухайн хүсэлтийн явц болон хүсэлтийг хэрхэн шийдэж хаасан талаар хэрэглэгчдэд мэдэгдэнэ.
- Төсөлд оролцох, шаардлагатай үед удирдах
- Программ хангамж, техник хангамжийн асуудлыг шийдвэрлэх арга замыг судалж, тодорхойлох. Массыг хамарсан/компанийн хэмжээний асуудал зэрэг техникийн асуудлуудыг оношлох, шийдвэрлэх.
Тавигдах шаардлага
- Мэдээллийн технологийн бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх.
- Мэдээллийн технологийн чиглэлээр 5-с доошгүй жил ажилласан туршлагатай байх.
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр ур чадвартай байх.
- Асуудал шийдвэрлэх, үйл ажиллагааны хүрээнд шийдлийг хэрэгжүүлэх нарийн ур чадвартай байх.
- Мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний удирдлага, өгөгдлийн сангийн удирдлага зэрэг чиглэлээр мэдлэгтэй байх.
- Шинэ технологи, програм хангамжийн талаар мэдлэгтэй, тэдгээрийг хурдан суралцах чадвартай байх.
- Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)