“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Механик засварын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Механик ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 2 жилийн хугацаатай болно
Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн төхөөрөмж засварын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдах, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино. Түүнчлэн засвар үйлчилгээний хэлтэст харьяалагдах хөдөлгөөнт ба суурин тоног төхөөрөмж, газар шорооны тоног төхөөрөмж болон дунд оврын олон төрлийн үйлдвэрлэгчийн машинууд, материал зөөвөрлөгч техникүүдийн төлөвлөсөн, хуваарьт болон гэнэтийн эвдрэлийн засвар үйлчилгээг хариуцаж ажиллахаас гадна мөн түлшний, гидравлик болон техникийн цахилгаан дээр засвар үйлчилгээ үзүүлэх юм. Гэнэтийн эвдрэл гарсан шалтгаан, тухайн тоног төхөөрөмж дээр тулгараад буй асуудлыг шалгах төхөөрөмж, гар багажуудын тусламжтай системийн оношлогоо хийх, мөн эд ангийн нарийвчилсан үзлэг шалгалтуудыг засварчидтай хийж, аюулгүй ажиллагааг хянан ханган ажиллах юм.
Үүрэг даалгавар
- Уурхайн дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийн мехник, агергат засвар болон, автын цахилгааны засварын ажлыг гүйцэтгэх (Үүнд: Forklifts, Road Trucks, Mixers, Mobile compressors, Loaders, Welding machines, Telehandlers, Lighting towers гэх мэт CAT, Kalmar, Manitou, Allmand, Foton брендүүдийн олон төрлийн техник хэрэгслүүд болон бүх төрлийн хөдөлгүүр, хурдны хайрцагууд)
- Pure BEV буюу цахилгаан машины Механикийн болон цахилгааны засвар үйлчилгээ хийх
- Хийгдэж буй бүхий л ажил үүргийг Оюу Толгойн холбогдох стандарт, дүрэм журамд нийцүүлэн гүйцэтгэх, тэдгээр шаардлагыг хангаж, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллах
- Уурхайн талбар дээр болон уурхайн гадна бүх төрлийн Оюу Толгой болон Гэрээт компанийн тоног төхөөрөмжүүд дээр цэвэрлэгээ, тосолгоо, үзлэг шалгалт болон гэнэтийн эвдрэлийн засвар гэх мэт хуваарьт болон хуваарьт бус засвар үйлчилгээг чанартай, төлөвлөсөн хугацааны дагуу үр бүтээмжтэй мэргэжлийн төвшинд хийж гүйцэтгэх
- Ахлах ажилчдаас хувиарласан ажил үүргийг аюулгүй, чанартай хийж гүйцэтгэх
- Автын цахилгаан болон электроникийн оношлогоо, засвар үйлчилгээ, угсралт, тестүүдийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх
Тавигдах шаардлага
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Автын цахилгаанчин
- 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Монгол улсын Цахилгааны Аюулгүй ажиллагааны эрхийн үнэмлэх
Choose an item.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт