“Оюу толгой”-н ажиллах хүчний 96-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-нийн Гүний уурхайн Олборлолт, Тээвэрлэлтийн түвшиний барилгын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин нэг (1) Инженерийн зургийн техникч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү ажлын байрны зорилго нь барилгын зургийн иж бүрдэл болон түүний өөрчлөлтийг төслийн хуваарийн дагуу гүйцэтгэж инженерүүдэд шаардлагатай техникийн зургийн дэмжлэг үзүүлж ажиллана.
Үүрэг даалгавар
- Ахлах ажилтны зүгээс даалгасан аливаа зураг төслийн ажлыг ОТ ХХК-ийн зураг төслийн норм стандарт, бодит туршлагын дагуу цаг тухайд нь гүйцэтгэх.
- Ажлын явцыг ахлах ажилтанд тайлагнах.
- Нарийвчилсан зураг төслийн ажлыг AutoCAD програм дээр 2 ба 3 хэмжээст орчинд хийж гүйцэтгэх.
- Зураг төслийн ажил нь иргэний ба үйлдвэрийн барилга, механик, шугам хоолой, цахилгаан зэрэг олон салбарыг хамрах ба инженер, мэргэжилтнүүдийн зааварчилгааны дагуу явагдана.
- Барилга угсралт, Инженер техник болон уурхайн бусад багуудтай хамтарч ажиллах.
- Шаардлагатай тохиолдолд ахлах инженерийн зааварчилгаагаар гүний уурхайд орж ажиллах.
Тавигдах шаардлага
- Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер, механикийн эсвэл цахилгааны инженерийн коллеж эсвэл их дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх.
- Зураг төслийн компанид зургийн инженер техникчээр 3-аас доошгүй жил ажилласан, эсвэл холбогдох ажлын туршлага, дагалдан ажилласан туршлагатай байх.
- Зураг төсөл болон ган хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагад ажиллаж байсан ажлын туршлагатай бол давуу тал болно.
- Компьютер ашиглах өндөр ур чадвартай, түүн дотор Microsoft Excel ба AutoCAD программуудыг сайтар эзэмшсэн, мөн нэмэлтээр SolidWork ба AutoDesk Revit эзэмшсэн байх
- Хувийн зохион байгуулалт ба цагийн менежмент, хандлага сайтай байх – Эерэг хандлагатай ба сорилт бэрхшээлийг даван туулах хүсэл эрмэлзэлтэй байх.
- Уул уурхайн болон барилгын чиглэлээр англи хэл дээр ярих, бичих чадвартай байх – Монгол ба англи хэлний аль аль дээр харилцах чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:
Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)