“Оюу Толгой”-н ажиллах хүчний 97-оос илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
Оюу Толгой ХХК-ийн – Хууль, эрх зүйн газрын – Зөвшөөрлийн хэлтэст Улаанбаатар хотын оффист 5 хоног ажиллаж, 2 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Зөвшөөрөл хариуцсан зөвлөх ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Үүрэг даалгавар
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн засгийн газартай харилцах чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэх, зөвлөгөө өгөхөд оршино.:
- Холбогдох төрийн байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай зөвшөөрөл, лиценз, гэрчилгээг гаргуулж авах;
- Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийг хөтлөх, хүчин төгөлдөр байгаа эсэхэд хяналт тавих, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэх;
- Бусад хэлтсүүдийг хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, эрх зүйн зөрчилгүй байхад зөвөлгөө өгч, удирдан ажиллах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалыг засаж сайжруулах, гүйцэтгэлийг хангахад дэмжлэг үзүүлж, зохион байгуулж ажиллах;
- Төрийн байгууллагын хяналт шалгалт, аудит, албан айлчлал, хамтарсан арга хэмжээг зохион байгуулах үйл ажиллагааг удирдах;
- Улсын болон орон нутгийн төрийн албан хаагч, оролцогч талуудтай мэргэжлийн харилцаа тогтоож ажиллах;
- Хэлтсийн алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэх, систем/процессыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
- Гадаад, дотоод уулзалт, форум, зөвлөгөөн, арга хэмжээг удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;
- Төрийн байгууллагуудад хууль, журмын хүрээнд тайлан, мэдээлэл, зөвшөөрлийн бичиг баримтыг бэлдэж, гаргаж өгөх
- Тайлан, мэдээллийн сан, зөвшөөрлийн үйл ажиллагаатай холбоотой жагсаалтуудыг хөтлөх;
- Зөвшөөрлийн бүртгэлийн системийн үйл ажиллагааг хөтлөх, сайжруулах;
- Мэдээллийн сангийн бүрэн бүтэн байдлыг хангах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх.
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
- Хууль, Бизнесийн Удирдлага, Уул уурхай эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
- 5-с доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж ажлын туршлага хуримтлуулсан байх.
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай;
- Microsoft Excel болон өргөн хэрэглээний програм ашиглах компьютерын чадвартай байх
- Багаар ажиллах чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.
Оюу Толгой ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)