“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Механик засварын  хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Засварчин  ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Багийн ахлах болон Ахлах ажилтны өгсөн үүрэг даалгаварын дагуу засвар үйлчилгээ хийх, засвар үйлчилгээний процессийг тогтмол хэрэгжүүлэхийн зэрэгцээ аюулгүй ажиллагааг ханган ажиллах

Үүрэг даалгавар

  • Уурхайн барилга байгууламжуудын том оврын автомат хаалгануудын засвар үйлчилгээг гүйцэтгэх
  • Төрөл бүрийн бүтцийг угсарч босгох
  • Ажилаа гүйцэтгэхдээ зураг төсөл, цахилгааны схемүүдийг судалж ойлгон, шаардагдах хэмжээ, материалыг тодорхойлдог байх
  • Цахилгаан моторны гэмтэлийг оношилж, механик эд ангийг засварлах
  • Гар багаж, машин, цахилгаан хөрөө ашиглан материалыг тогтоосон хэмжилтийн дагуу хэлбэржүүлж, зүсэх
  • Аюулгүй ажиллагааны тогтоосон дүрэм, журмыг мөрдөж, аюулгүй, ажлын байрны эмх цэгцийг сахих
  • Гар багаж ашиглан хаалганы бүтцийн эвдэрсэн буюу гэмтэлтэй хэсэг, хэсгүүдийг засах, солих.
  • Хувиарт болон хувиарт бус ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Ижил төстэй мэргэшлийн чиглэлээр баклавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • Холбогдох чиглэлээр 3-с дээш жил туршлагатай байх
  • Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг  бүрдүүлж өгнө үү

“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:

  • Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
  • Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
  • Тэтгэвэр/хуримтлалын сан*
  • “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
  • Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
  • Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт