“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний Уурхайн Үйл Ажиллагааны бэлэн байдлын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 7 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Зардлын хянагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэхүү албан тушаалын зорилго нь гүний уурхайн үйл ажиллагааны хэлтсийн хөрөнгийн болон үйл ажиллагааны зардлын тооцоонд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг үзүүлэх, төслийн зардлыг урьдчилан таамаглах, шалгах, хянах үр дүнтэй зардлын хяналтын систем хэрэгжүүлэх, багуудын зорилго, зорилтот төлөвлөгөөнд хүрэхийн тулд компанийн бодлого, журмын дагуу төслийн бүхий л хугацааны үе шат бүрийн нарийвчлалын зорилтот түвшинд үр дүнтэй тайлагнах явдал юм.
Үүрэг даалгавар
- Хөрөнгийн тоног төхөөрөмжийн урьдчилсан тооцоо, төсвийн төлөвлөгөө, бодит өртгийн дүн шинжилгээ
- Хөрөнгийн тоног төхөөрөмжтэй холбоотой бүхий л асуудлаар санхүү, хөрөнгийн тогтвортой байдал болон ГУ-н үйл ажиллагааны ажлын хэсгүүдийн хоорондын уялдаа холбоог хангах.
- Хөдлөх бүрэлдэхүүний төлөвлөлт, хөдлөх бүрэлдэхүүний удирдлага, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах ажилд оролцох
- Төсөв батлах баримт бичгийг бэлтгэх чиглэлээр ГУ-н үйл ажиллагааны ажлын хэсгүүдэд дэмжлэг үзүүлэх
- Төсөл, тоног төхөөрөмж, худалдан авалтын хяналтын хуудас зэрэг бүх баримт бичиг, төслийн удирдлагын хэрэгслийг тогтмол шинэчлэх
- Төслийн төсвийг янз бүрийн ажлын задаргааны бүтцээр (ажлын багц, сахилга бат, зардлын элемент) тайлагнах, хянах, удирдах, үүнд хяналтын төсөв, төсвийн өөрчлөлт/шилжилт, хамрах хүрээний өөрчлөлт, үүрэг хариуцлага, гарсан зардал, дуусах үеийн тооцоо багтана
- Төслийн хариуцсан хэсгүүдийн сарын зардлын тайлан, мэдээлэл хүргэх тайлан, ‘S’ муруйг гаргахад туслах;
- Компанийн журмын дагуу төсвийн зарцуулалт, зардлын урьдчилсан тооцоо (үүрэг амлалт, гарсан зардал, бэлэн мөнгө) гаргах;
- Төлөвлөсөн, бодит болон урьдчилсан тооцооны мэдээлэл зэргээр төслийн сарын зардлын хяналтын тайлан гаргаж, шинэчлэх;
- Зардал тайлагнах ажил үүрэг, зардал, хуваарь, чанарын хяналтын систем, журмыг бэлтгэн боловсруулах, төслийн хяналтын системийг үр дүнтэй хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний жагсаалт эсвэл хуваарийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааг тооцоолох, шаардлагатай бол төслийн хяналтын бусад ажил үүргийг гүйцэтгэхэд туслах
- Өгөгдсөн үзүүлэлтийн хүрээнд ажлын явцыг оновчтой болгохын тулд сайжруулах боломжуудыг тодорхойлох
- Одоогийн чиг хандлагын үнэн зөв байдлыг хангахын тулд худалдан авалтын болон тооцооны нэгж/хэсгүүдтэй дотооддоо харилцаа холбоотой ажиллах
- Стандартчилсан процесс, систем, арга хэрэгслийг дагаж мөрдөхөд дэмжлэг үзүүлэх
- Бүх ажилтан, төслийн оролцогч талуудтай ажил хэргийн сайн харилцаа бий болгож, тогтоох.
- Яаралтай түвшинд санал хүсэлт өгөх, эрэлхийлэх
- Монгол Улсын болон олон улсын мэргэжил дээшлүүлэх удирдамжийн шаардлагад нийцсэн байдлаар ажил мэргэжлийг тасралтгүй хөгжүүлэх/дээшлүүлэх (бие даасан эсвэл ажил олгогч санхүүжүүлсэн) замаар мэдлэг, ур чадварыг өргөжүүлэх, шинэчлэх.
Тавигдах шаардлага
- Инженер, Бизнесийн удирдлага эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврын зэрэг эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
- Төслийн менежментийн чиглэлээр суралцсан бол давуу тал болно
- Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
- Microsoft Office (Word, Excel, PowerPoint), PowerBI программуудыг ашиглах, баримт бичиг боловсруулах чадвартай байх
- Монгол болон Англи хэлний бичгийн болон харилцааны өндөр ур чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)
Та манай хамт олонд нэгдсэнээр дараах давуу талуудыг санал болгож байна:
- Өрсөлдөхүйц цалин хөлсний багц
- Компанийн ажилтнуудад болон тэдний гэр бүлд зориулсан эрүүл мэндийн даатгалын багц
- Тэтгэвэр/хуримтлалын сан*
- “My Share” – Ажилтны хувьцааны хөтөлбөр
- Ажлын уян хатан зохицуулалт, хүүхэд асрах эхийн болон эцгийн чөлөө, бусад төрлийн цалинтай чөлөөний зохицуулалтууд
- Бусад давуу тал, хөдөлмөрийн таатай нөхцөл гэх мэт