“Оюу толгой”-н ажиллах хүчний 97-с илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.
Ажлын байр
“Оюу толгой” ХХК-ийн – Гүний уурхайн олборлолт, тээвэрлэлтийн түвшиний барилгын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Дэд бүтцийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Энэхүү ажлын байр нь 1 жилийн хугацаатай болно.
Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уул уурхайн инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.
Үүрэг даалгавар
- Уурхайн нийт насжилтын турш ашиглагдах дэд бүтцийн шаардлагуудыг нэгтгэсэн стратеги боловсруулж ‘Төсөлд хамгийн ашигтай’ байх үр дүн гаргах.
- Суурилуулагдсан байгаа уурхайн дэд бүтцийн системүүдийг шалгаж тэдгээрийн сул болон хязгаарлагдмал талуудыг ойлгож мэдэн тэдгээрийг багасгах шийдлүүдийг боловсруулах.
- Суурилуулалтын чанар зохистой, найдвартай эсэхийг нягтлах зөв зохистой Чанарын баталгаа, Чанарын хяналтын аудитын материалыг боловсруулах.
- Урьдчилан төлөвлөх болон төсөвлөх арга хэрэгслүүдийг боловсруулснаар хэрэглээний зүйлсийн тооцоо, худалдан авалтын таамаг тооцоог хийх боломжтой болгох
- Одоо мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны хууль тогтоомжид нийцүүлэн холбогдох ЭМААБО-ны стандартууд болон байнгын аюулгүй ажиллагааны харилцан үйлчлэлүүдийг бүрэн дагаж мөрдөх.
- Гүний уурхайн үйл ажиллагааны бүлгийг (долоо хоног, сар, улирал, жил тутам) удирдан чиглүүлэхийн тулд уурхайн төлөвлөлтийн процесст оролцох, үүнийг тухайн жилийн төлөвлөлтийн стратегит нийцүүлэн гүйцэтгэх.
- Өдрийн, долоо хоногийн, сарын тайлангуудыг бэлтгэж, харьцуулалт хийх, тоног төхөөрөмжийн төлөвлөлт болон гүйцэтгэлийг зохицуулалт хийх
- Гүйцэтгэсэн ажлыг дэлгэрэнгүй баримтжуулах. Эдгээр баримт бичгийг уурхайн төлөвлөлтийн хэсэг дотор болон түүнээс гаднах уурхайн төлөвлөлтийн чиг үүрэгтэй хэсгүүдтэй харилцахад ашиглана.
- Гүний уурхай дахь бүх материал хураах талбай, агуулах, барилгын дэд бүтэц (оффис, хоолны өрөө, хоргодох байрууд) бүхий хэсгүүдийн хуваарилалт, зохицуулалт
- Инженерчлэл, худалдан авалт, хуваарь гаргалт гэх мэт уурхайн олборлолттой холбоотой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг барилга угсралтын гүйцэтгэгч байгууллагын ажилд төслийн удирдлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой процесс, ажлын урсгалыг зохион байгуулах.
- Уурхайн үйл ажиллагааны системд дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөнд нийцэж ажиллах болон тасралтгүй сайжруулалтын соёлыг түгээх.
- Монгол улсын ба олон улсын мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх удирдамжуудын шаардлагад нийцүүлэн (өөрийн эсвэл ажил олгогчийн дэмжлэгтэйгээр) мэргэжил, мэдлэгээ байнга дээшлүүлснээр ур чадвараа өргөжүүлэх, шинэчлэх.
Тавигдах шаардлага
- Барилга, Механик инженер, Ус хангамж, Усны барилга байгууламж эсвэл холбогдох уул уурхайн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх.
- Ойролцоо ажлын байранд ажилласан 5 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх.
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг байх.
- Шугам хоолойн тооцоолол хийх чадвар сайтай байх.
- Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай.
- Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай байх.
Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү
“Оюу толгой” ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.
Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.
- Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
- Товч намтар (англи, монгол хэлээр)